Хулгайн замаар Хэнтий аймаг руу зорчсон хоёр иргэний PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

Twitter Print
2020 оны 11-р сар 17-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотоос хулгайн замаар Хэнтий аймагт очсон хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илрээд байсан билээ.

Тухайн иргэдийн сорьцыг ХӨСҮТ-рүү явуулж, PCR шинжилгээ хийлгэсэн юм. Тэгвэл хоёр иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ. Тэрбээр цахим хуудастаа "Баянхутаг суманд баталгаагүй замаар ирсэн хүмүүсийн ХӨСҮТ дээр хийлгэсэн нарийвчилсан PCR шинжилгээний хариу сөрөг гарсныг албан ёсоор ХӨСҮТ-өөс аймгийн Шуурхай штабт албан ёсоор ирүүллээ" гэжээ.

Иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан тус аймагт орох, гарах хөдөлгөөнийг хааж, бүх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоогоод байсан юм. 

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд иргэд та бүхэн улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж гэрээсээ гарахгүй байж дэглэмээ сайтар баримталж төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Gadaadaas

      (165.232.46.93) 2020-11-17 17:08
      • 0
      • 0

      Ashgui dee.Manai emch alban haagchid uneheer sain ajillaj bna Hun bur hicheegeeree

      Хариулах