Сибирийн ой хээрийн түймэр 13 сая га гаруй талбайг хамарчээ

Twitter Print
2021 оны 08-р сар 10-нд 08:54 цагт
Мэдээний зураг,

Сибирийн ой хээрийн түймэр 13 сая га гаруй талбайг хамарчээ 2021 он гарснаас хойш ОХУ-д ассан ой хээрийн түймэр 13 сая га гаруй талбай буюу Грек улсын газар нутагтай тэнцэхүйц хэмжээний талбайг хамарсан талаар Гринпийс байгууллагаас мэдээлж байна.

ОХУ-ын нутаг дэвсгэрт дулааны улиралд ой хээрийн түймэр гарах нь элбэг ч энэ жил Сибирьт гарсан ой хээрийн түймрүүд их хэмжээний талбай хамарч байгаа нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Ой хээрийн түймэр энэ жил Якутын бүс нутагт ихээр тархаж, Якутын нийслэл болон хэд хэдэн дүүрэгт онц байдал зарлаад байгаа ба түймрийг гал сөнөөх албаны онгоцнуудын тусламжтайгаар унтрааж байна. Якутад асч буй ой хээрийн түймрийн утаа 5.3 сая кв. км талбайг хамарч байна.

Якутын Дэд сайд Дмитрий Садовниковын мэдээлснээр ой хээрийн түймрийн 71 голомтыг унтраахаар ажиллаж байгаа ба түймрийг унтраах ажилд 3601 албан хаагчид, 510 машин техник оролцож байгаа аж.

Зарим дүүргүүдэд түймэр суурин газруудад тулж ирсэн учраас онцгой албаныхан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ба түймэр унтраах ажилд ОХУ-ын Онцгой байдлын албаны 4 онгоцыг дайчилсан гэжээ.

Якутын Байгаль орчны яамнаас мэдээлж байгаагаар бүс нутагт ой хээрийн түймрийн нийт 155 голомт асч байгаа аж.

Эх сурвалж: ria.ru/amp/20210808/yakutiya

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.