42 жил унтсан бүсгүй, түүний гайхамшигтай ээж

Twitter Print
2021 оны 01-р сар 17-нд 17:50 цагт
Мэдээний зураг,

Америкийн Майами хотод 59 настай эмэгтэй ухаан оролгүй байсаар нас эцэслэсэн өдөр бол 2012 оны 1 сар байв. Нас барахынхаа өмнө хэсэг сэргэн, удаан инээмсэглэн байсаар хорвоогоос одсон бүсгүйг Эдуард О’Бара гэдэг байжээ. 16 настайдаа уушигны хатгааны хүндрэлээс болсон чихрийн шижингийн комд орсон бөгөөд тэрээр 42 жил ухаангүй мэт тасралтгүй унтсан байдаг.

Үе үе нүдээ нээн хардаг ч бусдын ярьсныг огт сонсохгүй мэт унтсаар 35 насныхаа төрсөн өдрөөр 90 минут өндийн суун усанд орсон боловч дахин унтахаар хэвтсэн аж. 2008 онд ээж Кэтрин 80 настай нас эцэслэв. Өдөрт хагас цаг унтан охиноо гуурсаар хооллон, хамгийн уянгалаг сайхан хөгжим сонсгон хэвтэж буй өрөөг нь ямагт цэвэршүүлэн, 2 цаг тутам хэвтрийг нь сольж нуруу биеийг нь амраадаг байсан ээж нь охиныгоо удаан унтахаас өмнөх хамгийн сүүлд хэлсэн үг "Миний дэргэд хэн үлдэх юм бэ " хэмээсэн үгний хариу болгон хажуунаас нь огт холдоогүй байдаг.

Ямагт хамт байсан ээжийгээ өөрийг нь орхин одоход эгч Колины асаргаанд үлдэв. Эгчийгээ ээж маань нас эцэслэлээ гэж хэлэхэд "Ээж тэнгэрт байна' хэмээн нүдээ аниастай чигээрээ ээждээ зориулж хэдэн үг хэлсэн байдаг. "Ээж тэнгэрт байна". Энэ алдартай ээжийг хүндлэн АНУ ийн ерөнхийлөгч ирж хүндэтгэл үзүүлж байсан юм. Мөн түүний тухай олон сайхан ном бичигдсэн байдаг. Ээж хүн бичигдэж батлагдаагүй нэгэн хуулийн өмнө тангараг өргөж. түүндээ насан турш үнэнчээ батласаар байдаг. Тэр хууль гэгч нь эцэслэн одотлоо үрсээ гэсэн агуу сэтгэл, үрсийнхээ төлөө биеэ махийтал зүтгэх нинжин их хайрын дүрмүүдтэй. Ээж хүнд түүнээс өөр юу ч байдаггүй.

Р.Сайхан-Уул

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.53.56) 2023-02-22 12:15
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах