Монголын таван бөх дэлхийн чансааны “Топ-10”-т бичигдэв

Twitter Print
2020 оны 04-р сар 02-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос дэлхийн чансааг шинэчлэн гаргаад байна. Чансааг нэгдүгээр сарын 15-18-нд Италийн Ромд болсон дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликоне, үүнээс сарын дараа тус хотод болсон ЕАШТ, хоёрдугаар сарын 04-09-нд Алжирт болсон Африкийн АШТ, хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн АШТ, гуравдугаар сарын 06-09-нд Канадын Оттавад болсон Пан-Америкийн АШТ-ий дүнг харгалзан гаргажээ.

Чансааны “Топ-10”-т Монголын эрэгтэй хоёр, эмэгтэй гурав, нийт таван хүн багтсан. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр 18 оноогоор 10, 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга 20 оноогоор 10, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Б.Болортуяа 23 оноогоор долоо, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 23 оноогоор тав, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 25 оноогоор наймдугаар байрт бичигджээ. Манай бөхчүүд энэ жилийн Азийн аварга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас оноогоо цуглуулсан.

Тэднээс гадна манай улсын найман тамирчин эхний 20 байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдийн 79 кг-д Д.Гомбодорж 19, 92 кг-д М.Цогтгэрэл 18, 125 кг-д Д.Хүдэрбулга 12, 55 кг-д М.Дөлгөөн 11, 57 кг-д Э.Даваачимэг 14, 59 кг-д А.Батцэцэг 15, 65 кг-д З.Болортунгалаг 15, 72 кг-д Э.Цэвэгмид 20 дугаар байрт оржээ.

Mongolian Wrestling Federation-н зураг.

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.