Раамэн гэж ямар хоол вэ?

Twitter Print
2020 оны 12-р сар 19-нд 16:45 цагт
Мэдээний зураг,

Раамэн гэж бас сайхан хоол байна аа, харахад зүгээр л гоймонтой шөл мэт. Раамэн гэдэг үг бол хятад гаралтай үг л дээ. Ламянь гэдэг хятад нэр нь японжоод Раамэн гэж дуудагддаг болсон байх.

Шар буурцагны амт голлосон мисо раамэн, гахайн махны орц ихтэй чаашю раамэн, цуу амтлагдсан шёоюү раамэн, гайхан ясны шөл амтлагдсан тонкоцү раамэн гэх мэт. Раамэнг халуунаар нь идэхэд их сайхан. Шөлнөөс нь халбагадаад л, махнаас нь бага зэргээр хазлаад л идэхэд тун дажгүй. Шөлөө халбагадана, гоймонгоо савхдана.

Мах нь бол гахайн мах. Зарим газар шөл нь жаахан өтгөн, тослогдуу байхад байхад газар шингэн байх гэх мэтээр янз янз. Ногоо зэргээр амтлах тохиолдол бий. Гоймонгийн ширхэг нь нарийхан, манай гурилтай хоол шиг гоймон нь уусаж өтгөрөхгүй. Нутаг нутагт, бас, гуанз хоолны газар бүр өөрийн раамэнгийн онцлог амтыг хадгалсан байдаг. Кюүшюү нутгийн Хаката раамэн, Хоккайдогийн Саппоро раамэн гээд л байдаг.

Шөлийг халуунаар нь сорж уухад, (уучлаарай, раамэн идэх үеийг дүрслэх гэж хичээв) “нус гоожих” гээд байгаа ч юм шиг, “нусаа татаад л” хүйтэн уснаас бага зэрэг балгачихаад, раамэнгаа иднэ шүү дээ. Гурилаа гараар зуурч, хавтгайлж хэрчсэн раамэн идэж үзсэн, япончууд дуртай юм билээ, харин надад нэг их таалагдаагүй.

Д.Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.