
Мөнгийг яаж ч олсон хэзээ ч элбэг хангалуун амьдрахгүй хүмүүс гэж байхад олсон хэдээ яаж ч алдсан хожим нь хангалуун амьдрах хүмүүс бас байдаг. Хамаг учир мөнгөний хэмжээндээ биш, мөнгөнд хандах хандлагад байгаа юм.
Өндөр цалин өгөөд байхад л хариуцсан ажлаа яагаад ч хийхгүй хүмүүс байхад урдах ажлаа ямар ч нөхцөлд чанартай хийж гүйцээдэг хүмүүс бас бий... цалин өгөхгүй байсан ч хамаагүй. Хамаг учир цалиндаа биш, харин ажилд хандах хандлагад байгаа юм.
Амьдрал тааруу байна гэж байнга гомдоллож явдаг хүмүүс байдаг. Тэдний амьдрал нээрээ л тааруу байгаа харагддаг... сайхан амьдрахад хэрэгтэй бүх юм тэдэнд байхад. Гэтэл хоосон шахуу байж сайхан амьдардаг хүмүүс бас байх. Энд материаллаг эд зүйл огт хамаагүй. Сэтгэлд л хамаг учир байгаа юм.
- Эльдар Ахадов
Орчуулсан: Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.