ШТС-ын ажилтан эмэгтэйг хөнөөсөн этгээдийг илрүүлээгүй байна

Twitter Print
2014 оны 08-р сар 27-нд 16:02 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын ажилтан эмэгтэйг хөнөөгөөд орлогын нэг сая орчим төгрөгийг хулгайлаад зугтсан этгээдийг эрэн сурвалжил байна. Хэрэг гарсан даруйд ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн байгууллагын хамтарсан ажилтнууд энэхүү гэмт хэргийг хамтран шалгаж байгаа аж.

Гэмт этгээд тухайн ШТС-ын камерын бичлэгийг устган эд мөрийн баримтыг устгасан нь хэргийг илрүүлэхэд саад учруулж байгаа юм. Мөн хэргийн газраас 4-5 км зайтай явган явж Төв аймгийн Бугын сангийн аж ахуйн цаана байдаг Бугатай даваа орчмоос мөрийг алдсан байна. Цагдаагийн ажилтнуудын таамаглаж байгаагаар Бугатай даваа орчмоос замын унаанд суусан байж магадгүй гэнэ.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Шунхлай” ШТС-д тэр өдөр хоёр сейфинд нийлээд таван сая төгрөг байжээ. Харин ил байсан орлогын нэг сая орчим төгрөгийг авсан нь тодорхой болжээ. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжүүлэн шалгаж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.