
Олон мянган хүний амийг авч одсон дундад зууны үеийн нууцлаг тахал
16-р зуунд дэлхий ертөнц нууцлаг тахлын тархалттай тулгарсан байв. 15-р зуунд Константинополь хотод тархсан хар үхэл Европын хүн амын 30-аас 60% -ийг хамарсан байна. Тахал Дундад зууны үед бас нэгэн мартагдсан золгүй явдал байв. XV - XVI зууны үед Англи, Европыг хамарсан, түүхэнд "Английн хөлс гарч халуурах ханиад" буюу нэг үгээр хэлбэл "Англи хөлс" (Латин sudor anglicus) хэмээсэн нууцлаг тахал болжээ.
Өвчин анх Гэнри VII-ийн Тудор гүрнээс анхны хааны засаглалын эхэн үед бүртгэгджээ. Хейнрихын арми нь Франц, Бретоны хөлсний цэргүүдээс бүрддэг байсан бөгөөд тэд өвчнийг аралд авчирсан бололтой хэмээсэн таамаг үлдсэн. Үл мэдэгдэх халдварын дэгдэлтийг шинэ хааны засаглалын эхэн үеийн таагүй шинж тэмдэг гэж үздэг байна.
Өвчний шинж тэмдэг нь аймшигтай байсан бөгөөд жихүүдэс хүрэх, толгой эргэх, толгой өвдөх, хүзүү, үе мөчний өвдөлтөөр эхлэж хэдэн цагийн дараа цангах, зүрний хүнд шинж тэмдгүүд нэмэгдэх, дэмийрэх, заримдаа зүрхний өвдөлт зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан хэмээжээ. Хар дарсан зүүд мэт нойрмоглосоор үхэж (олон хүн хэзээ ч сэрээгүй) эхэлсэн хэмээсэн түүхийн цухас баримтууд үлджээ. Мэдээжийн хэрэг, өвчтөн маш их хөлөрдөг, тиймээс өвчний нэр түүхэнд ийнхүү үлджээ. Эхний өдөр амьд үлдсэн хүн эдгэрнэ гэж итгэж байсан.
Фрэнсис Бэкон "Генри VII-ийн хаанчлалын түүх" ийн номдоо:
"Энэ нь тахал байсан, гэхдээ бүх бие махбодид цус, шүлсээр дамжаагүй байсан тул өвчин нь хатиг мэт, нил ягаан эсвэл хөх өнгийн толбо дагалдаж, бүх бие махбодид халдвар илэрч байв. Ялзарсан амьсгал зүрхэнд хүрч, амин чухал төвүүд рүү цохилт өгснөөр биеийг угааж буй мэт хөлсийг ихэсгэхэд хүргэсэн. Орчин үеийн хүмүүс "Англи хөлс" хаанаас гаралтай, хэрхэн дамждагийг мэдэхгүй байв. Түүнээс ямар ч хүн зугтах боломж байхгүй бүр өвчтэй хүн дахин аюултай өвчнөөр өвчлөх эрсдэлтэй болсоор байсан.
"Англи хөлс" -өөр Генри VII-ийн хоёр дахь хүү - Генри VIII-ийн хаан ширээнд угсаа залгамжлаж чадалгүй өртсөн хэмээдэг. Зургаан эхнэртэй байсан тэрээр 1528 оны хавар “Англи хөлс” -ийн хоёрдахь дэгдэлтийн үеэр халдвар авахгүйн тулд цайзандаа хөл хорио тогтоож байжээ. Энэ нууцлаг өвчинөөр Гэнри хаан нас барж, өв залгамжлагч нь түүний ах Артур байв. Гэхдээ тэр мөн л "Англи хөлс" -тэй төстэй шинж тэмдэгтэй өвчнөөс болж, маш залуу нас баржээ. 1528 оны тахал өвчний түүхэн дэх хамгийн эмгэнэлтэй явдал болсон бөгөөд зөвхөн Англид төдийгүй Польш, Литвийн Их Гүрэн, Москва, Швед, Норвегт хүрч, жинхэнэ дундад зууны тахал тархсан байна.
"Англи хөлс" -ийн сүүлчийн томоохон дэгдэлт 16-р зууны дунд үест дахин тарсан бөгөөд Английн эмч Жон Кауст “Англид халуурч ихээр хөлс гаран өвчлөх тухай өгүүлсэн баримтууд үлджээ. Харин тэр цагаас хойш "Английн хөлс" нь Британийн эсвэл Европчуудын анхаарлыг татсангүй дахиж дэгдээгүйгээр дарагджээ.
Түүхийн номоос
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.