А.Эрдэнэ-Очир Дэлхийн яруу найргийн наадамд оролцож байна

Twitter Print
2014 оны 08-р сар 28-нд 02:39 цагт
Мэдээний зураг,

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, "Болор цом"-ын эзэн А.Эрдэнэ-Очир эдгээр өдрүүдэд Бүгд найрамдах Македон улсын Струга хотноо болж буй Дэлхийн яруу найргийн 53 дугаар их наадамд оролцож байна.

Македон Улсад болж буй "Стругагийн яруу найргийн үдшүүд" хэмээх олон улсын яруу найргийн наадамд яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, найрагч Г.Мэнд-Ооёогын хамт оролцож байгаа юм. Уг наадам энэ сарын 21-ээс 28 хүртэл үргэлжлэх ажээ.

Өмнө нь энэ наадамд манай улсаас яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Г.Аюурзана, Дан.Нямаа, Ц.Бавуудорж, зохиолч Б.Золбаяр, нэрт гүүш Ж.Гэндэндарам, “Болор цом” наадмын тэргүүн шагналт, модернист яруу найрагч Б.Галсансүх нар оролцож байсан юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.