Медалийн загвар гаргаад 2.5 сая төгрөг аваарай

Twitter Print
2020 оны 04-р сар 04-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хүрээнд “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг Улаанбаатар хотноо зохион явуулахаар бэлтгэл ажил эхлээд байгаа.

Энэхүү наадам нь олон улсад анх удаа Олимпийн, Олимпийн бус, Паралимпийн, Дифлимпийн, Тусгай олимпийн зэрэг 25 спортын төрлөөр нэгэн зорилго дор тэгш оролцоог дэмжин зохион байгуулагдана. “Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор зохион байгуулагдаж буй “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын медалийг дахин боловсруулсан түүхий эдээр хийх бөгөөд зохион байгуулагчдын медалийн загварын уралдааныг улс эх орон даяар эхлүүлээд байгаа.

Та зураг зурах,  загвар зохиох, уралдаанд оролцох чин хүсэлтэй, шинийг эрэлхийлэх санаачлагатай, 18-аас дээш насных бол уралдаан хүн бүхэнд нээлттэй. Дэлхий даяар тархаад буй цар тахалын үед ихэнх албан байгууллага, хувь хүмүүс гэрээс ажиллаж байгаа. Танд чөлөөт цагаараа, хоббигоо, мэргэжлийн ур чадвараа ашиглан 2.500.000 төгрөгийг авах боломжийг бид олгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.Greengames2020.mn Цахим хаягаар нэвтэрч авна уу. 

А.Алт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.