Тарни уншихад хүний цусны бүтэц өөрчлөгдөж, бүтээмж дээшилдэг

Twitter Print
2021 оны 01-р сар 28-нд 17:02 цагт
Мэдээний зураг,

Хүний дотоод хий, үе зангилаа, судас шөрмөс, хий, шар, бадгана, цус шар ус, хүний биеийн машид нарийн тогтолцоо болох амь баригч хий, дээш гүйгч хий, түгээгч хий, гал тэгшитгэгч, уруу арилгагч гэх мэт хий түүнчлэн үе холбоос бүгд нарийн уялдаа холбоотой юм.

Энэ тухай бурханы шашны уламжлалт анагаах ухаанд машид нарийвчлан судладаг бөгөөд дээрх нь бясалгал хийхэд маш нарийн холбоотой ажээ. Түүнчлэн маань тарни унших, залбирахад хүний цусны бүтэц өөрчлөгдөн, сэтгэл санаа тайвшран, бүтээмж дээшилдэг болохыг дэлхийн топ Харвард, Кембрид, Оксфордын их сургуулиуд судлаж байна. Түүнчлэн Ужгород хотын их сургуулийн доктор, гемопат судлаач Михаил Лазорок судалгааны багийнхныхаа хамтаар шинжлэх ухааны үндэстэйгээр судалгаа хийж баталгаажуулан патентжуулсан ажээ.

Өнөө цагт асуудлаар дүүрэн хүн төрөлхтөн материаллаг оршихуйгаас илүүтэй оюуны хөгжил, сэтгэлийн амар амгалан, амьдралын утга учир, мөн чанарыг танин мэдэх, анхаарал төвлөрөлт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх гэх мэт энгийн хийгээд гүн санаа зорилготойгоор бясалгалд шамдах болжээ.

Буддын соёлын Махагала нийгэмлэг-н зураг.

Бидний өвөг дээдэс олон зууны тэртээгээс өнөө цагийн хөгжил дэвшил, шинжлэх ухааны үндсэн дээр хэрэгтэй гэдгийг мэдэж, ойлгон тэмүүлж буй бясалгал залбирал, сэтгэлийн амгаланг нээж мэдээд, хийж үйлдсээр ирсэн түүхтэй. Гэтэл үүнийг соёлт хүн төрөлхтөн саяхнаас судлаж, үр дүнг нь мэдэж суралцаж байна.

Эх сурвалж: Буддын соёлын Махагала нийгэмлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.