Стрессийн даавар ихсэх нь бусад даавраа дарангуйлна

Twitter Print
2021 оны 08-р сар 28-нд 08:34 цагт
Мэдээний зураг,

Сэтгэл гундуу, амьдралын итгэл өөдрөг байдал маш бага байх нь мэдээж цаг үеийн бэрхшээлтэй шууд холбоотой нь үнэн ч, нөгөө талаасаа бид эрүүл мэнддээ бага анхаарч байгаатай бас холбоотой.

Наснаас үл хамааран, хэдий архаг хууч болон элдэв эмгэггүй мэт байж болох ч хоол хүнс, агаар усаар биед орж буй олон төрлийн хорт бодисын улмаас даавар шүүрлийн тэнцвэр алдагдах, түүнээс улбаалан сэтгэл санааны тэнцвэртэй байдал, өөдрөг зоримог, эрч хүчтэй байдал зэрэг нь мөн л алдагдаж байгааг бид анхаарах хэрэгтэй. Хамгийн аюултай нь дааврын хямрал улам залуужиж байгаа явдал.

Юуны ч төлөө, яах гэж ч амьдраад байгаа юм гэж бодох бодолтой хүмүүс олон болоод байх шиг. Амьдралын материаллаг баялаг, амжилт, нэр хүнд зэрэг төгсгөлгүй хөөцөлдөөнөөс болж сэтгэлээр унах мэт байдал харагдавч, нөгөө талаас эрүүл мэндийн байдлаас, ялангуяа урам зориг, аз жаргалын, мөн ялалтын гэж хүртэл нэрлэгддэг даавруудын хэмжээ байх ёстойгоос хамаагүй багассан гэдгээс ч болж болно.

Мэдээж стрессийн даавар ихсэх нь бусад даавраа дарангуйлна. Иймээс шаардлагагүй зүйлийг бодож өөрийгөө хямраах нь маш хортой.

Эрүүл биед саруул ухаанаар зогсохгүй, өөдрөг бодол, аз жаргал, итгэл, урам зориг ч бас оршдог билээ.

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.