Манай бөх шигшээ 16-д шалгарлаа

Twitter Print
2014 оны 08-р сар 28-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Жүдо бөхийн дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдаж буй манай тамирчин Ц.Цэрэннадмид Киргизстаны Абдилманыг цэвэр ялж шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж шөвгийн 32-д үлдээд байсан. Ц.Цэрэннадмид гуравдугаар тойрогт Италийн Г.Эдвитэй барилдана. Өнөөдөр барилдсан Монголын О.Ууганбаатар, Б.Мөнгөнчимэг нар тэмцээнээ өндөрлөөд байна. Дэлхийн аваргын тэмцээнийг багийн дүнгээр Япон, Монгол, Косово, ОХУ-ын тамирчид медалийн тоогоор тэргүүлж байгаа аж. Өчигдөр эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Д.Сумъяа медалийн үзүүрээс атгаад алдсан юм.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.