“Реал Мадрид” дахин нэг тоглогч авах санал гаргалаа

Twitter Print
2014 оны 08-р сар 29-нд 03:53 цагт
Мэдээний зураг,

Эзэн хааны клуб ирэх улиралд аваргаа хамгаалах зорилгоор шилдэг тоглогчид авсаар байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Францын “Монако”-гийн Р.Фальког өөрийн болгохоор шийджээ. Тэд “Монако”-д 45 сая евро санал болгосон аж. Харин Колумбын шигшээ багийн тамирчин Францаас явах бодолгүй байгаагаа хэлжээ. Учир нь “Монако” Аваргуудын лиг”-ийн эрхээ авсан учир 2014-2015 оны улиралд хэд хэдэн цомын төлөө өрсөлдөх боломжтой юм.

“Реал Мадрид”-ын спортын албаны захирал энэ тухай хэлэхдээ “Бид Р.Фальког авахын тулд чадах бүхнээ хийнэ. “Атлетико Мадрид” өнгөрсөн улиралд гайхалтай тоглосон. Харин энэ багийг хүчирхэг болоход Р.Фалько их зүйлийг хийсэн. Тэр манайд аваргын цом хамгаалах хүмүүсийн нэг байх болно” гэж хэлжээ. Колумб тоглогч  2011-2013 оны хооронд “Атлетико”-д 68 тоглолт хийж 52 гоол оруулсан нь маш өндөр үзүүлэлт юм. Харин өнгөрсөн улиралд “Монако”-д ирж 20 тоглолтонд 11 гоол оруулж багаа “Лига 1”-т дэд байр эзлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.