
Энэ сарын 20-ноос 24-ний өдрүүдэд Москва хотноо Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас анх удаа 27 тамирчин амжилттай оролцсон аж. Азийн аваргын мөнгөн медальт, Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальт, ШШГЕГ-ын тусгай бүлгийн ажилтан, ахмад М.Батбаяр 2014 оны Пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо.
Москвагийн дэлхийн аваргад 18 орны 1800 гаруй тамирчин хурд хүчээ сорьжээ. Манай тамирчин пауэрлифтингийн спортоор есөн жил хичээллэж ийнхүү дэлхийн аварга болсон байна.

Сэтгүүлч М.Золбаатар
E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.