Сүмогийн 19 бөх коронавирусийн халдвар авчээ

Twitter Print
2020 оны 09-р сар 11-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Японы сүмогийн Таманои дэвжээний 19 бөх корона вирусийн шинжилгээгээр эерэг гарчээ.

Сүмо бөхийн холбооноос мэдэгдэж байгаагаар энэ сарын 5-ны өдөр макүштагаас доод зинданд барилддаг,уг дэвжээний нэгэн бөх халуурч,улмаар шинжилгээ өгснөөр мэдсэн аж. Үүний дараагаар түүний ойролцоо ойрхон байсан 18 бөхөд яаралтай шинжилгээ хийлгэхэд бүгд халдварласан болох нь батлагдсан юм байна.

Таманои дэвжээний ояаката Тамонои Точиазүма/озэки/ энэ байдлаас болж намрын башед оролцож чадахгүй,өнжхөөр болсноо холбоондоо мэдэгджээ. Одоогоор 19 хүнээс 12 нь эмнэлэгт хэвтэж эмчилгээнд орсон ба 7 бөхөд ямар ч хүнд хэлбэрийн шинж тэмдэг байхгүй байгаа ч хэвтэж эмчлүүлэх бодолтой байна хэмээн мэдэгдлээ. Сүмо бөхийн намрын башё энэ сарын 13-нд Токио хот Рёококүд болох юм.

Н.Базарсүрэн

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.