УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Би буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна

Twitter Print
2020 оны 10-р сар 26-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх хугацаандаа албаны 10.7 сая төгрөгөөр хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа. 

Тэгвэл уг мэдээлэлд сайд Г.Ёндон өнөөдөр тайлбар хийлээ. Тэрээр "Нэгдүгээрт Монголросцветмет бол улсын төсөвтэй ямар ч хамааралгүй, ашгийн төлөө байгууллага. Төрийн өмчийн компанийг ашигтай ба ашиггүй ажиллуулах гэсэн хоёр асуудал байдаг. Монголросцветмет компанид 2000 оны эхэн үеэс хэрэгжиж эхэлсэн журам байдаг. ТӨҮГ-ын гүйцэтгэх удирдлага менежментийг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэх мэт заалтуудтай. Энэ заалтын дагуу компани ашиггүй ажиллах, зорилтот төвшиндөө хүрээгүй тохиолдолд энэ урамшууллыг олгодоггүй. Би 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд Монголросцветметын орлогч захирлаар томилогдсон" хэмээгээд "Би хувь хүнийхээ хувьд айхтар буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Энэ бол нээлттэй байсан мэдээлэл. Компани ашигтай ажилласан үед буюу 2019 онд ганц би ч биш, компанийн олон хүмүүс энэ урамшууллыг авч байсан" гэлээ. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.