Тайваньд галт тэрэгний ослын улмаас нас барсан иргэдийн тоо 50-д хүрчээ

Twitter Print
2021 оны 04-р сар 05-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн баасан гарагт Тайваньд галт тэрэгний ноцтой осол гарч, олон хүний амь эрсдсэн билээ. Тэгвэл замын хажууд тавьсан байсан ачааны машин нь галт тэрэгний зам руу гулган орж, зорчигч тээврийн галт тэрэг осолдоход хүргэсэн барилгын төслийн менежер болсон явдалд гүнээ харамсч буйгаа илэрхийлж, ослын хариуцлагыг үүрэх болно гэдгээ мэдэгджээ.

49 настай Ли И Хсианы замын хажууд тавьсан байсан ачааны машин замаас гарч, галт тэрэгний зам руу унаснаас болж зорчигч тээврийн галт тэрэг осолдсон нь тогтоогдоод байгаа билээ. Тэрээр төмөр замын аюулгүй байдлыг шалгадаг албанд ажилладаг байжээ.

Ослын улмаас багадаа 50 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн бэртээд байна. Тайванийн нийслэл Тайбэйгээс Тайтун хот руу зорчиж байсан 8 хэсгээс бүрдсэн галт тэрэг осол гарах үед Хуалянь мужийн хойд зүгт байрлах нүхэн гарцаар зорчиж байсан ба галт тэргэнд 500 орчим зорчигч байжээ.

Түүнчлэн галт тэрэгний суудал дүүрсэн байсан учраас зарим зорчигчид нь босоогоороо зорчиж байсан талаар гэрчүүд мэдээлсэн байна. Ослын газарт ажиллаж буй онцгой байдлын албан хаагчид нас барсан иргэдийн тоо нэмэгдэнэ гэж эмээж байгаа аж.

Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар галт тэрэгний жолоочид зам дээр унасан ачааны машиныг хараад, ослоос урьдчилан сэргийлэхэд ердөө 10 секунд л байсан аж.

Галт тэрэг осолдсонтой холбоотойгоор Тайванийн Тээврийн сайд Лин Чиа Лүн өнгөрсөн ням гарагт огцрох хүсэлтээ илэрхийлсэн ч Тайванийн засгийн газар түүнийг ослын шалтгааныг тогтоох ажил дуусах хүртэл албан тушаалдаа үлдэх ёстой гэж үзжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-56632955

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.