Дуугардаггүй ДАРГА НАР

Twitter Print
2020 оны 12-р сар 13-нд 14:42 цагт
Мэдээний зураг,

Монгол даяар ядуучууд гуравны нэг буюу 900000 ядуу иргэн байна, эдгээр иргэдээ ядуурлаас гаргая гэхлээр өнөөх дарга нар нь дуугарахгүй юм. Ингэсээр 30 жил өнгөрөв.

Энэ хугацаанд Хятад улс 700 сая иргэнээ ядуурлаас гаргажээ. Арваад жилийн өмнө Төрийн бус байгуулагын тэргүүн байхдаа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл жорлонгийн хувьсгал хийе гээд өчнөөн төсөл санал ярьсан. Дарга нар нь огт дуугараагүй, төр нь огт дэмжээгүй. Хятад улс 3 жилийн дотор жорлонгийн хувьсгалаа хийж дусчээ. Манайхан өмхий модон жорлон, эсгий гэртэйгээ 21-р зууны эхний 20 жил хүртэл зуун жил хэвээрээ үлдэв.

Өвөр монголчуудын эрх алдагдлаа, монгол хэл, монгол бичигийг нь хятадууд хориглож байна гэхэд монголын дарга нар огт дуугарсангүй. Ганц экс ерөнхийлөгч Элбэгээ дуугарав. Хорин жилийн өмнө дуучин,аялагч Г.Ганхүү нийслэлд Метро баръя хэмээн өчнөөн удаа ярив. Япончууд нийслэл Улаанбаатарт хамгийн сүүлийн үеийн Метрог хамгийн хямд зардлаар барьж өгье гэлээ. Нэг ч дарга дэмжиж дуугарсангүй. Харин одоо дарга нар нийслэлд агаарын дүүжин зам барина хэмээн хадуурах аж. Арван жилийн өмнө хятадууд танай Монголд хурдны төмөр зам барьж өгье гэлээ. Нэг ч монгол дарга дэмжиж дуугарсангүй. Эх орноо ингэж хөгжүүлье, ингэж төсөл хэрэгжүүлье хэмээн өчнөөн компани, ТББ-ууд, эх оронч сэхээтнүүд санал гаргав.

Олон дарга нар дэмжсэнгүй. Дуугүй дарга амандаа ус балгасан мэт дуугүй суусаар зуун жил болжээ. Зөв юманд дуугарна гэж байхгүй шүү. Буруу юманд бузгай сайн дуугарах юм. Эцэст нь Монгол улс зуун жилээр хоцорчээ.

Д.Сүхбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.