Шинзо Абэгийн оршуулгыг эсэргүүцэж өөрийгөө шатаажээ

Twitter Print
2022 оны 09-р сар 21-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 7-р сард буудуулж нас барсан Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах ёслолыг эсэргүүцэн Япони нийслэл Токио хотноо нэгэн эр өөрийгөө шатаахыг оролджээ. 

Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх ёслол энэ сарын 27-нд болох ба уг ёслолд гадаад олон зуун төлөөлөгчид оролцох аж. 

Токио дахь Ерөнхий сайдын ордны гадаа эрэгтэй хүн шатаж байна гэсэн дуудлагын дагуу ирсэн аврагчид галыг унтрааж, тухайн эрийг эмнэлэгт хүргэжээ. 

Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрийгөө шатаасан эр 70 орчим насны эрэгтэй байсан, мөн тэрээр өөрийгөө шатаахаасаа өмнө Ерөнхий сайд асан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх ёслол зохион байгуулж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсныг гэрчүүд мэдүүлсэн хэмээн бичиж мэдээлж байна. 

Олон нийт Шинзо Абэг оршуудах ёслолыг эсэргүүцэх явдал сүүлийн саруудад нэмэгдсэн ба санал асуулгаар иргэд оршуулах ёслолд их хэмжээний мөнгө зарцуулж байгаад сэтгэл дундуур байгаа гэж гарах болжээ. 

Шинзо Абэг намынхаа кампанит ажлын үеэр үг хэлж байх үед нь өнгөрсөн 7-р сарын 8-нд буудан хөнөөсөн билээ. Японы Ерөнхий сайдаар хамгийн олон жил ажилласан түүнийг хөнөөсөн явдал Япон улсыг төдийгүй дэлхий нийтийг цочроосон билээ. 

Нөгөөтэйгүүр Япон улсад улс төр нийгмийн зүтгэлтгүүдийг оршуулах том хэмжээний ёслол зохион байгуулагдаж байсан нь ховор бөгөөд Шинзо Абэгийн оршуулах ёслолд ойролцоогоор 11.4 сая ам. доллар зарцуулах төлөвтэй байгаа нь иргэдийн эсэргүүцэлтэ тулгараад байгаа аж. 

Японы сөрөг хүчний Үндсэн хуульт Ардчилсан намынхан ирэх долоо хоногт болох оршуулах ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. 

Түүнчлэн Шинзо Абэг оршуулах ёслолыг эсэргүүцэж буй явдалтай зэрэгцэн шашны гаж урсгал гэгддэг Эв нэгдлийн сүмтэй холбогдсон Японы парламентын гишүүдийн тоо нэмэгдсээр байна. 

Шинзо Абэг хөнөөсөн этгээдийн мэдүүлснээр Эв нэгдлийн сүмээс болж гэр бүл нь дампуурсан ба Ерөнхий сайд агсан Шинзо Абэ нь Эв нэгдлийн сүмийг дэмжигч байсан нь нөлөөлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.