800 хятад иргэнийг оруулж ирсэн хүн нь Ө.Энхтүвшин гэнэ үү

Twitter Print
2019 оны 11-р сар 21-нд 17:09 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Шадар сайд Ө.Энхтүвшин Замын-Үүдийн чөлөөт бүст "Цахим казино" байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 800 хятад иргэн оруулж ирсэн" хэмээн мэдэгдлээ.

Энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагаас авсан гэдгээ нуусангүй. 2019 оны аравдугаар сарын 12-15-ны хооронд Хуан гэдэг хятад Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзсан байна. Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар хамтдаа уулзалт хийсэн байна. Тэдгээр газарт цахим казино байгуулах талаар албан тушаалтнууд маань хятадуудыг хүлээн авч уулзаж, “Чөлөөт бүсэд цахим казино байгуулж болно. Та бүхэн маань ирж туршилт хий” гэсэн хүсэлт тавьсан байна” гэж мэдэгдлээ

Шадар сайд Ө.Энхтүвшинг Чөлөөт бүсийн хууль батлуулах гээд чичрээд байсны цаад шалтгаан энэ байжээ. Өмнө нь УИХ-ны гишүүн Т.Аюурсайхан:"Ө.Энхтүвшинг албан тушаал наймаалцаж явдаг нэгэн" гэж ил цагаан хэлж байж билээ. Хэрвээ 800 хятад иргэн оруулж ирсэн бол маш ноцтой мэдээлэл. Ийм хүн төр түшиж байхад улс орны аюулгүй байдалд баталгаа байна уу гэдэгт эргэлзэж байна.  

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.