Жо Байден Владимир Путинтэй утсаар ярьжээ

Twitter Print
2021 оны 01-р сар 27-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Америкийн төрийн тэргүүний албан тушаалд томидогдсоноосоо хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан байна.

Цагаан ордноос мэдээлж байгаагаар Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгчид Оросын эрх баригчдын гаргаж буй үйлдлүүд санааг нь зовоож буй тухай дурджээ. Тэрээр ОХУ-ын зүгээс хийсэн цахим халдлагууд, оросууд Афганистанд алба хааж буй Америкийн цэргүүдийг хөнөөсөн албан хаагчдад шагнал хүртээж байсан явдал, 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх гэсэн оролдлого болон Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан явдал зэргийг онцолсон байна.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вашингтон Украин улсын тусгаар тогтнолыг хамгаалж, ОХУ-ын талаас АНУ болон түүний түнш орнуудад хохирол учруулах ямар нэг үйлдэл гаргасан тохиолдолд Вашингтон үндэсний ашиг сонирхлоо хамгаалахын тулд баттай зогсоно гэдгээ мэдэгджээ. Нөгөө талаас Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Ерөнхийлөгч В. Путин Жо Байденд АНУ-ын Ерөнхийлөгчийн албанд тушаалд томилогдсон явдалд баяр хүргэж, хоёр улсын хооронд байгуулсан цөмийн зэвсгийн хяналтын тухай гэрээг сунгах асуудлыг хөнджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Америкийн засгийн газрын ОХУ-ын эсрэг хатуу байр суурийг үл тоомсорлон, Ерөнхийлөгч Владимир Путинг өмгөөлсөн хандлага гаргадаг хэмээн шүүмжилж ирсэн бол Ерөнхийлөгч асан Барак Обамаг ОХУ Крымийн хойгийг нутаг дэвсгэртээ нэгтгэж, Украины зүүн бүс нутагт иргэний дайн дэгдээж, Сирид цэргүүдээ оруулсан явдалд буруутгаж ирсэн билээ. Тиймээс ч Ерөнхийлөгч Жо Байдений ОХУ-ын тал дээр баримтлах бодлого олны анхаарлыг татаж байна. Түүний хувьд Доналд Трамптай харьцуулахад ОХУ-ын тухайд хатуу байр суурьтай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.