Австралийн Сидней хотын зарим дүүргүүд үерт автжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 10-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

Австралийн Нью Саут Уэльс мужийн Онцгой байдлын албанаас их хэмжээний хур тунадас үргэлжлэн орж байгаатай холбоотойгоор Сидней хотын хэд хэдэн дүүргийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. 

Нью Саут Уэльс мужийн цаг уурын албанаас мэдээлсэнээр өнгөрсөн 4 өдөрт тус мужид 391.6 мм хур тунадас орсон ба хур тунадас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэрэмжлэхийг уриалсан байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Нью Саут Уэльс мужид 100 мянга орчим өрх гэр тог цахилгаангүй үлджээ. Үргэлжилсэн их хур тунадасны ачаар Нью Саут Уэльс мужийн Шоалхавэн хотын ойролцоо 74 өдрийн турш асч байсан түймрийг унтрааж чадсан байна.

Түүнчлэн олон сарын турш ган гачигт нэрвэгдээд байсан бүс нутгуудын усны нөөц нэмэгдсэн ба өнгөрсөн долоо хоногт 42 хувьтай байсан Варрагамба далангийн ус 70 хувь хүртлээ дүүрсэн байна. Одоогийн байдлаар тус мужид ой хээрийн түймрийн 31 голомт ассаар байгаа аж. Нью Саут Уэльс мужийн Цаг уурын албанаас ой хээрийн түймэрт өртсөн бүс нутгууд үер усны аюулд өртөх өндөр эрсдэлтэй болохыг анхааруулжээ. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Сидней хотын төмөр зам болон усан онгоцны үйлчилгээнд доголдол үүссэн бол тус хотын метроны хэд хэдэн буудал усанд автжээ. Үер усны аюултай холбоотойгоор хэдэн 10 сургуулиуд үүд хаалгаа бариад байна.

Sydney rains: Record rainfall brings flooding and douses fires-н зурган илэрц

Нью Саут Уэльс мужийн Онцгой байдлын сайд Дэвид Эллиотт иргэдийг Онцгой байдлын газраас гаргасан сэрэмжлүүлгийг дагаж, гол ус, авто замаас хол байж, энэ даваа гарагт ажилдаа явалгүй гэртээ үлдэхийг анхааруулжээ. Ням гарагийн орой Сидней хотын Наррабийн Лагуун эргийн ойролцоо амьдардаг иргэдийг замын нөхцөл байдал муудахаас өмнө аюулгүй газар луу шилжихийг зөвлөсөн байна. Эрх баригчдын зүгээс хур тунадас үргэлжлэн орж, ирэх өдрүүдэд далайн түрлэг нэмэгдэхтэй холбоотойгоор үер усны аюул нэмэгдэж буйг анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.