В. Зеленский: ОХУ Украины дараа өөр улс орнууд руу халдана

Twitter Print
2022 оны 04-р сар 23-нд 11:34 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдсэнээр ОХУ Украин руу халдсан нь зөвхөн эхлэл бөгөөд ОХУ-ын Төвийн бүсийн армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгчийн сүүлд хийсэн хийсэн мэдэгдэл үүнийг баталж байгаа аж. Тэрээр, "Би үүнийг олонтаа анхааруулсан. Оросууд Украин руу халдсан нь зөвхөн эхлэл, яваандаа тэд бусад улс орнуудыг эзлэхийг хүсэх болно." хэмээн онцолжээ.

Өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын зэвсэгт хүчний Төвийн бүсийн армийн командлагчийн үүргийг гүйцэтгэгч Рустам Миннекаев ОХУ Украины өмнөд хэсэгт хяналтаа тогтоох шинэ зорилт тавьсан, ингэснээр Молдав дахь ОХУ-ыг дэмжигч, өөрсдийгөө тусгаар улс хэмээн зарласан Транснистр руу зам гаргана хэмээн мэдэгдсэн аж.

В. Зеленскийн хэлснээр Москва Молдавт орос хэлээр яригсдын эрх зөрчигдөж байна хэмээн ярьдаг ч бодит байдал дээр эх оронд нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонголт хийх, эсэргүүцлээ илэрхийлэх эрх ноцтой зөрчигдөж, ядуурал газар авч, хүний амь ямар ч үнэ цэнэгүй болсон гэжээ.

Бүгд Найрамдах Молдав улсын Гадаад харилцааны яам Рустам Миннекаевын мэдэгдлийн хариуд ОХУ-аас Молдавт суугаа элчин сайдыг дуудаж Рустам Миннекаевын мэдэгдэл ОХУ-ын Бүгд Найрамдах Молдав улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэсэн байр суурьтай зөрчилдөж байгааг онцолж, Молдав улс нь үндсэн хуулиар олгогдсон төвийг баримтлах эрхтэй ба бусад улс орнууд тэр дундаа ОХУ энэ байр суурийг нь хүндлэх ёстой хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.