Хамар угааж хэвшихийн ач тус

Twitter Print
2021 оны 02-р сар 19-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

Яагаад чих хамар хоолойн эмч нар хамар угаагчийг зөвлөдөг вэ?

-Хамрын ерөнхий болон дайвар хөндийн үрэвсэл /гайморит/

-Хамрын архаг цочмог ринит /нусгайтах/

-Улирлын болон ажиллах орчны нөлөөтэй харшлын үед

-Ханиад томуу, вирус болон бактерын гаралтай бүх төрлийн үрэвслийн үед хамар битүүрэх шинж тэмдэг илэрнэ.

Хамар битүүрэх нь шууд болон шууд бусаар олон сөрөг нөлөөг дагуулах бөгөөд амьдралын чанарыг бууруулдаг. Хамар битүүрэхээр нус дүүрсэн гэж боддог. Гэтэл нус дүүрэх шалтгаан харьцангүй ховор бөгөөд дийлэнхдээ хамрын самалдаг хөөсөн байдаг. Хамрын самалдаг гэдэг нь агаарыг бүлээсгэж, чийгшүүлж, бохирдлыг шүүж, шүүрэл ялгаруулах үйлдэлтэй салст бүрхэвчээр хучигдсан хялгасан судсаар баялаг зөөлөн эд юм.

Хамар битүүрсэнээр хамрын амьсгал саадтай болж

• Хүчилтөрөгчийн дутагдалд орох,

• Толгой өвдөх,

• Толгой дүүрэх,

• Зүрх дэлсэх,

• Даралт ихсэх,

• Ам тогтмол ангайх хуурайших

• Шөнө дутуу унтах

• Хурхирах

• Стрессдэх

• Уур уцаартай болох

• Анхаарал төвлөрөх чадвар сулрах

• Ажлын бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлнө.

Oрчин цагт эрүүл мэндийн салбарт хамрын битүүрлийг эмчлэх энгийн бөгөөд сөрөг нөлөө багатай, бүх насныханд тохиромжтой арга нэвтэрсэн нь давсны уусмалаар хамрыг угаах юм. Мөн хамрын мэс заслын дараа хамар угаагчийг хэрэглэх нь чухал ач холбогдолтой.

ЯАГААД ДАВСНЫ УУСМАЛААР ХАМРЫГ УГААДАГ ВЭ?

Далайн давс бол эрүүл мэндийн зорилгоор хэрэглэдэг байгалийн гаралтай хамгийн түгээмэл бүтээгдэхүүний нэг юм. Учир нь далай, тэнгистэй орнуудад 4000 жилийн өмнөөс олборлон хэрэглэж ирсэн далайн давс нь Менделевын үелэх системийн гуравны нэгийг бүрдүүлдэг ашигтай эрдэс, микроэлементүүдийг агуулдаг.

Хамар угаагчийг сонгохдоо юуг анхаарах вэ?

• Зориулалтын савлагаатай эсэх

• Хэрэглэхэд хялбар байх

• Сөрөг нөлөөгүй байх

• Далайн гаралтай давстай байх

• Үйлдвэрлэгч, нийлүүлэгч нь найдвартай эсэх зэрэгт анхаарал хандуулах хэрэгтэй.

Эх сурвалж: ЭМЖЖ эмнэлэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.