БНСУ тусгаарлах мөнгө төлж чадаагүй Тайванийн иргэнийг албадан буцаалаа

Twitter Print
2020 оны 04-р сар 06-нд 17:47 цагт
Мэдээний зураг,

БНСУ-д Тайвань улсын иргэнийг тусгаарлалтын мөнгө төлж чадахгүй гэсэн шалтгааны улмаас албадан буцаалаа. 

БНСУ-н хилээр орж ирж буй аль ч улсын иргэн 14 хоног тусгаарлалтанд орж байгаа. Солонгос улсад оршин суух хаягтай тохиолдолд гэрээр өөрийгөө тусгаарлаж байгаа бөгөөд түр хугацаагаар ирсэн (оршин суух хаяггүй) иргэд засгийн газраас бэлдэж өгсөн тусгаарлах байранд байрлаж байгаа. 

Өдрийн 100.000 вон буюу 14 хоногт 1.400.000 вон болно. Энэ сарын 2-нд Тайвань улсын иргэн аялалын шугамаар Солонгос улсад орж ирсэн бөгөөд тусгаарлалтанд байхаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн ч тэрээр тусгаарлалтын мөнгө төлж чадахгүй хэмээсэн байна. Тиймээс өчигдөр Цагаачлалын албанаас түүнийг албадан буцаах арга хэмжээ авлаа. Мөн тусгаарлалтанд байх хугацаандаа нууцаар гадуур явсан Вьетнам улсын 3 иргэнд зохих арга хэмжээг авах болно хэмээж байгаа юм. 

Тусгаарлалтанд байгаа иргэдийг утасных нь тусламжтайгаар байрлал тогтоон хянаж байгаа бөгөөд тогтмол залгаж шалгаж байгаа юм. Тусгаарлалтанд байх хугацаандаа нууцаар гадуур явсан тохиолдолд 1 жилийн хорих ял эсвэл 10.000.000 воны торгууль ноогдуулна. Мөн визийг нь хүчингүй болгож албадан буцаах арга хэмжээ хүртэл авч байна. Тусгаарлагдаж байгаа монголчууд маань анхааралдаа авахад буруудахгүй болов уу? Хууль хэрэгждэг оронд дүрэм зөрчвөл хуулийн дагуу л арга хэмжээ авна.

Э. Ижилболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.