Иргэд ахуйн зориулалтаар 25кг хүртэл самар түүж болно

Twitter Print
2014 оны 09-р сар 01-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

Байгал орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаар  тушаалаар баталсан журмын дагуу хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэнэ.

Ингэхдээ иргэн, аж ахуй нэгж байгууллагад шинжилгээ, судалгааны зориулалтаар 1 удаад 10 кг хүртэл, иргэнд ахуйн зориулалтаар 1 удаад 25 кг хүртэлх ойн дагалт баялгийг ашиглаж, бэлтгэх юм.

Түүхдээ1 кг тутам 500 төгрөгийг төлж ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичгийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчаас авах ёстой.

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2014 оны 05 дугаар сарын 12ны өдөр Дугаар А/166 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах/

Ойн тухай хуулийн 38.2, 38.6т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ыг 1 дүгээр, Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийн загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 240 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ОЮУН

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.