
Улсын начин Э.Энхбат багын найз Олимпын аварга, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт зодуулснаас хүнд гэмтэл авч, Сэхээн амьдруулах тасагт хүнд байна гэж түүний эхнэр Б.Нандинцэцэг өчигдөр цахим хуудаснаа мэдээлж, зургийг нь дэлгэсэн.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс "Улсын начин Э.Энхбат бусдад зодуулж маш хүнд байдалтай хүргэгдэж ирсэн. Тархи болон бүх биеийн битүү гэмтэлтэй, биеийн байдал маш хүнд Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ эхлүүлээд байна" гэж мэдээлсэн юм.
Харин Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст уг хэрэгт холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг шалгаж эхлээд байна. Тэрбээр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч байгаа аж. Цагдаагийн алба хаагчид түүнийг өнөөдөр "Интермед" эмнэлгээс очиж баривчилжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 2-ны орой Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хүнд гэмтээн, өөрөө "Интермед" эмнэлэгт эмчлүүлж байсан аж.
Эх сурвалжийн хэлснээр, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Н.Түвшинбаярыг 48 цаг саатуулах үндэслэл бүрдсэн ч ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих анги цар тахлаас шалтгаалан гаднаас хүн оруулах эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(202.21.124.17) 2021-04-03 13:06Yun tanhai yum be hun zoddog avarga grj yu baihav de.yostoi dendenee
Хариулах
Зочин
(202.9.40.123) 2021-04-03 11:09Eokiind ochood hewtchihsen bhoo. Tendees hai tsagdaa naraa
Хариулах
Зочин
(202.9.40.180) 2021-04-03 10:48Женко нэг газар нуусан байгаа ойлгомжтой
Хариулах