Кофе бол монголчуудын хувьд модархахаас цаашгvй зүйл

Twitter Print
2022 оны 02-р сар 13-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Кофены мод тарьж, кофены шош хурааж авдаг эхний 10 улсууд:

1. Бразил

2. Вьетнам

3. Индонез

4. Колумби

5. Этиоп

6. Перу

7. Энэтхэг

8. Хондурас

9. Гуатемала

10. Мексик

Вьетнам янз бүрийн чанарын кофе боловсруулдаг бөгөөд сайн чанарын кофе нь зөөлөн бөгөөд самарлаг сайхан амттай.

Харамсалтай нь Вьетнамын бүх кофены ургацын маш бага хэмжээг сайн чанарын кофе эзэлдэг.

Ихэнх кофены ургац нь "дүүргэх" зорилготой буюу чанар муутай байдаг. Гэсэн ч Robusta кофены нийлүүлэгээрээ Вьетнам дэлхийд 1. орно.

Дэлхийн зах зээл дээр 1кг кофе 2,80€ үнэтэй. Fairtrade кофе 1кг нь 3,08 €.

Кофе тарьж, ургуулж, хурааж авч цааш нь наймаачид, боловсруулагчдад зардаг хүмүүc бүтэн жил үхтэлээ ажиллачихаад хэдхэн сохор зоосны цалин авдаг.

Энэ кофег боож баглах, тээвэрлэх, боловсруулах, татвар, хадгалалт, энэ бүх шатанд ажилчдын хөлс гээд алхам тутамд үнэ нь нэмэгддэг.

Гэтэл 500 гр нунтагласан кофе дэлгүүрт 2,99€

Хэн сохор зоосоор бүтэн жил ажиллаж, мөлжүүлдэг гэж хэллээ?!

За хэн сохор зоосны ашигтай ажиллах нь таньд хамаагүй байж гэж бодоё.

Хамгийн бага хөлсөөр орж ирсэн хагас кг кофе Монголд 9000 төгрөг орчим байх нь.

Кофе хэд гэж байгаа вэ?

Энд хэдэн янзын хардалт бууна.

1. Кофе Монголд үнэтэй байгаа бол оруулж ирдэг наймаачид нь чанар муутай кофег хямдхан оруулж ирээд хэт үнэтэй зарж Монголчуудаа монждог.

2. Хэрэв кофе Монголд хямдхан байгаа бол хэн ч тоож ууж, тонгойж шиншихгүй хог үлдэгдлийг кофе нэрээр оруулж ирж юм мэдэхгүй Монголчуудад зардаг.

3. Үнэ нь таарч байгаа бол чанар нь хэзээ ч таарахгүй байгаа гэдгийг барьсан ч алдахгүй.

Яагаад гэвэл Монголд хүнсний хяналт, чанарын батлагаа байхгүй!

Монголчууд бол кофе уудаггүй, кофены талаар А ч мэдлэггүй улс. Монголчууд сүүлийн хэдхэн жил л кофе ууж эхлэж байгаа. 5 жил ч хvрэхгүй.

Ийм улс "Би кофе мэднэ. Сайн кофе олоод авчихна" гэвэл миний хөх инээд хvрнэ.

Тайлбарлая.

Би эхийн сүүнээс гараад л гүүний сүүнд залгасан хүүхэд. Миний аав насаараа айраг уусан. Бид удмаараа айраг мэднэ. Би айрагийг мэднэ. Сайн айраг олоод уучихаж чадна. Муу айрагийг бол ууж чадахгүй. Яагаад гэвэл би миний ууж байгаа айрагийг хэн яаж бий болгодогийг нь харж, мэдэж байгаа учраас. Тэр улс бас удмаараа адуучин гэдгийг нь мэдэж байгаа учраас би сайн айрагийг мэддэг болсон байна.

Харин миний нөхөр насаараа кофе ууж байгаа. Түүний аав ээж нь бас. Кофе уух бол тэдний соёл, уламжлал. Тэднийг кофе мэддэг хүмүүc гэж хэлж болно.

Гэтэл тэднээс

- Чи сайн кофе мэдэх үү? гэвэл

- Би юугаа мэдэх вэ! гэж хариулна.

Даруухандаа биш! Үнэхээр мэдэхгүй учраас. Тэдний ууж байгаа кофег Германд тарьж, ургуулж, боловсруулаагүй. Холын холд харь оронд яаж юугаар бордож кофены шош ургуулаад, ямар замаар явж ирж тэдний гар дээр бууж байгааг тэд мэдэхгүй учраас тэр.

Гэтэл Монголчууд кофе мэднэ гэж байгаа бол цээжний хийрхэлтэйгээ гайхуулж байгаагийн л шинж!

Кофе шош хэлбэрээрээ байх юм бол ядаж кофе мөн байна гэдгийг нь таньж болно. Чанарыг нь бас л мэдэхгүй.

Кофены шошны сорт гэж байна. Сайн, муу янз бүрийн сорт бий. Хэр зэрэг чанартай тарьж ургуулсан бэ, элдэв янзын пестицид, глуфосат цацсан уу (цацсан л байх! Био кофе гэх батлагаа байхгүй!), хэр хурдан хуурч чанарыг нь хадгалсан бэ, эсвэл газар унаад ялзарсан байсан хогийг машинаар хамж аваад коферхуу юм болгочихсон уу.

Тээрэмдсэн кофе байвал үнэрлэж, имэрч үзээд кофе байна гэж тооцож болох юм. Бас л чанарыг нь мэдэхгүй. Хэн хаана юу ч замд нь хольж хутгасан юм билээ. Хямдхан байлгахын тулд ихэсгэх шаардлага гарна.

За тэгээд юу нь мэдэгдэхгүй болтол нь боловсруулаад, хольж хутгаад, элдэв янзын юм нэмээд (Хаан кофе) ширхэглэн зарж байгаа бол хужаа бэлэн гоймонгийн дотор байдаг "мах" гэж нэрлэсэн хүрэн бор юмтай л адилхан юм байгаа гээд бодчих!

Сүүлийн 100 жил ууж байгаа гүрж гэгдэх ногоон цайныхаа талаар ч бид юу ч мэдэхгүй. Түүнээс өмнө ногоон цай Хятадаас орж ирдэг байсан гэсэн.

Кофе бол монголчуудын хувьд модархахаас цаашгvй зүйл. Ямар ч эрүүл мэндэд ашигтай зvйлгүй!

Хэдэн аяга гашуун амттай, хvрэн өнгөтэй шингэн юмыг кофе гэж нэрийдэж ууснаа "кофе мэднэ" гэж андуурах хэрэггүй.

Нээх мундаг амьтан болж харагдах гэж хор уугаад юухэв!

Чулуунсүрэнгийн Цэрмаа

Герман улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Сэтгэлийн Мэлмий

      (66.181.178.167) 2022-12-13 23:18
      • 0
      • 0

      бүх хүнийг ингэж харлуулж болохгүй байха аа. кофены сорт байдаг уу гэвэл үнэхээр байыдаг. яг л 1, 2, 3-р гурил гэдэг шиг. анх кофег монголд Баатар хааны нутагаас орж ирсэн, Американ дэнж дээр нэгэн хар өнгөтэй зүйлийг бага багаар маш удаан шимж ууж байсан гэлцдэг яриа ч бий. миний хувьд 80-аад онд анх танилцаж байсан. тэр үед ихэвчлэн орос барааны дэлгүүрээс түүнийг арай гэж олж авдаг байсан. бас долларын гэх тодотголтой дэлгүүрээс нууцаар олж авдагийг байсныг мэдэх юм. bla bla bla эх орон нэгтнээ муулахын оронд кофе ийм учиртай гээд зөвлөж бай. энэ чинь яг л нэгдүгээр ангийн хүүхдээс тавдугаар ангийн хүүхдийн шалгалт авч байгаатай агаар нэг байна. гадаадад байдаг гэхээр л соёлтой ухаантай гэсэн үг биш !!!

      Хариулах

    • уншигч

      (64.119.22.87) 2022-02-14 08:48
      • 0
      • 0

      манайд тэр олон улсын шалгалтыг нь даваад зэргээ авсан бариста, стандарт хангасан үйлдвэр бүгд бий. одоо ер нь гадаадад байгаа хүмүүсээ та нар минь зарим зүйл дээр бол яг фронт дээр байгаа мануусаасаа хоцроод л байгаа шүү. тэгээд нээх заах гээд одоо цагт бол хэрэггүймдөө

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.237) 2022-02-14 02:54
      • 0
      • 0

      Hun coffee uusan ch shuumjlene!!! Zgr uhaantai haragdah gd yadtsan ym ni bichsen niitlel bn shd. Hun yugaa uuna uu yugaa idne uu ymr hamaataiin. Zgr uursdiinhuu amidralaa hicheegeed l ywtsgaagaach

      Хариулах

    • Зочин

      (176.234.135.85) 2022-02-13 16:00
      • 0
      • 0

      Mglchuudiig bas l doosh ni hiihees oor ajilgvi, Coffee meddeggvi, gadaadad ochood hevtchihsen avgai nariin neg bish vv. Yu ni yahaaraa moda bdgii. Hen Coffee uuhaar moodnii lag gechihsii,dongosdog balai ve

      Хариулах

    • Зочин

      (192.82.78.138) 2022-02-13 15:35
      • 0
      • 0

      Юнэн юнэн.

      Хариулах

    • Zochin

      (82.132.227.6) 2022-02-13 15:02
      • 0
      • 1

      Ih coffee uuh no diabetic, boornii torliin ovchind muu. Odort 11 ayaga baihad l bolno.

      Хариулах

    • Зочин

      (82.132.227.6) 2022-02-13 15:04
      • 0
      • 1

      Bas no bish ni gej unshina uu

      Хариулах

    • Зочин

      (82.132.227.6) 2022-02-13 15:04
      • 0
      • 1

      11 bish 1 gej unshina uu

      Хариулах

    • Зочин

      (66.181.189.198) 2022-02-13 14:47
      • 0
      • 1

      Эхлээд хамт амьдардаг гэх нөхрөө болиулаач..Сүрхий хүн гарч ирэх нь...Ямарч судалгаагүй, үндэслэлгүй зүйл бичжээ гэж үзье дээ

      Хариулах

    • Zochin

      (43.228.131.61) 2022-02-13 14:29
      • 0
      • 1

      Кофё уух нь мундаг гэж хэн тэгээд байгаа вм бэ? Арай инээдтэй бичиж байна.

      Хариулах