Зам тээврийн осол, зөрчлийн дуудлагад 10-20 минутад хүрч ажиллаж байна

Twitter Print
2020 оны 08-р сар 12-нд 15:37 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн гурван жилд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Тээврийн цагдаагийн албанд 28 автомашины парк шинэчлэлийг хийж өгчээ. Өнгөрсөн долоодугаар сард бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай 14 автомашин хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр Тээврийн цагдаагийн албаны парк шинэчлэл 40 гаруй хувьд хүрч байна.

Зам тээврийн осол, зөрчлийн дуудлагад 18 минут дотор хүрч ажиллах ёстой. Гэвч тээврийн хэрэгслийн хүчин чадал, бүрэн бүтэн байдал, тухайн осол, зөрчил гарсан гудамж талбайн онцлогоос шалтгаалж 20-25 минутад хүрч ажиллаж байжээ. Тээврийн цагдаагийн алба 14 машинаар парк шинэчлэлт хийснээр осол, зөрчлийн дуудлагад хүрч ажиллах хугацаа багассан гэдгийг албаныхан хэлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.