УОК: Хууль, тогтоомж зөрчиж арга хэмжээ зохион байгуулсан АН-ын удирдлагуудыг шалгана

Twitter Print
2021 оны 04-р сар 04-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Гамшгийн үеийн хууль тогтоомжийг зөрчиж, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсан АН-ын удирдлагуудыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн болохыг Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханы ажлын албанаас мэдээллээ.

УОК-оос халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн УЛБАР ШАР түвшинд ажиллаж, энэ хүрээнд халдвар тархах эрсдэлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс эхлэн иргэдийн дунд хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, цагийн зохицуулалт хийж, нэг дор 5-аас дээш хүн цуглахгүй байх шийдвэр гаргасан.

Гэтэл Ардчилсан нам УОК, Шуурхай штабт мэдэгдэлгүйгээр гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчиж, Дүнжингарав худалдааны төвийн гаднах авто зогсоол дээр Ардчилсан намын ээлжит бус чуулганыг зохион байгуулж, олон хүнийг нэг дор хамруулсан үйл ажиллагаа явуулсныг шаардлага хүргүүлж таслан зогсоосон байна.

Өчигдөр 08:30 цагт АН-ын ээлжит бус их хурал болж 1210 төлөөлөгч оролцсон юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.