ТОСК-ийн газрын дарга оюутан залууг зодож, эрхэлсэн ажилгүй хэмээн 15000 төгрөгөөр торгуулаад өнгөрчээ

Twitter Print
2014 оны 09-р сар 01-нд 12:37 цагт
Мэдээний зураг,

“ТОСК”-ийн Стратеги, бодлого, төслийн газрын дарга Д.Энхбаатар, “Тусгай салаа” киноны Тогтохын дүрд тоглосон жүжигчин Э.Чинзориг нар Чингэлтэй дүүргийн нутаг нутаг дэвсгэрт явж байхдаа иргэн Б-гийн жолоодож явсан автомашиныг мөргөжээ.

Хохирогч Б-г цагдаа дуудах гэснийх нь төлөө зодож гэмтээгээд хэргийн газраас оргон зугтсан аж. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийнхан шалгасан боловч хэргийг тээврийн болон дүүргийн прокурор нар хэрэгсэхгүй болгодог гэнэ. Мөн Д.Энхбаатар нь өнөөдөр хийсэн хэрэгтээ зохих ёсны хариуцлагаа хүлээхгүй яваа бөгөөд хохирогчийн аавыг дуудаж уулзан зодож агсрах, доромжлох гэх  мэтээр хууль бус авир гаргасан талаар хохирогч Б-гийн аав М.Загд-Очир ярилцлага өглөө.

-Осол чухам юунаас болов. Энэ асуултаас хоёулаа яриагаа эхлэх үү?

-Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр хүү маань Чингэлтэй дүүргийн 49 дүгээр байрны замаар явж байсан юм билээ. Өереер хэлбэл байр хоорондын замаар эргэх гэтэл нэг машин урдаас нь ирж байсан аж. Тэгэхээр нь тэр машиныг гарахыг хүлээж байтал дэргэдүүр нь нэг машин орж ирээд хүүгийн машины урдуур гараад эсрэг талаас ирж байсан машиныг хараад ухарсан аж. Ухрахдаа хүүгий минь машиныг мөргөөд зам тээврийн осол гаргасан. Осол гарсныг мэдээд хүү маань  машинаасаа бууж, очоод "Машин мөргөчихлеө шүү дээ" гэтэл ТОСК-ийн газрын дарга Д.Энхбаатар машинаас бууж ирээд цохисон байдаг. Тэгэхээр нь хүү маань "Осол болчихлоо. Цагдаа дуудъя" гэтэл Э.Чинзориг нь машинаасаа бууж ирээд Б-г Д.Энхбаатартай бүлэглэн зодоод хэргийн газраас оргон зугтсан байдаг. Хүү маань тэр өдөр утасдаад "Ааваа би машинаа мөргүүлчихлээ. Машин  мөргөсөн хүмүүс намайг зодчихоод зугтаад явсан" гэж хэлсэн. Манай гэр тэр хавьд байдаг тул би ч хурдан очсон.

-Тэгээд юу болсон бэ. Хэргийн газраас оргосон хүмүүсийг олж тогтоосон уу?

-Би очоод цагдаагийнханд дуудлага өгсөн. Дуудлагаар Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн тасгийн ахмад Соронзонболд ирж хэргийн газар үзлэг хийгээд хамт тасаг дээр нь яваад очсон. Тэр цагдаа Э.Чинзоригийн утсыг олоод асуухад нь "Хан-Уулд явж байна" гэж хариулсан бололтой юм билээ. Цагдаа Хан-Уул дүүргийн цагдаа нар луу 03-89 гэсэн дугаартай машиныг шалгаадах гэж хэлж байсан. Тэр едрөө цагдаагийнхан Д.Энхбаатар, Э.Чинзориг нарыг олж чадаагүй. Маргааш нь тэдний хаана байгаа газрыг нь тогтоож энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Хэргийн газраас оргон зугтсан гэхээр Замын цагдаагийн Эрүүгийн хэргийн тасаг руу хэрэг нь шилждэг юм билээ.

-Д.Энхбаатар, Э.Чинзориг нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэсэн үү?

-Тэд согтуу явсан юм билээ. Тэгээд эрүүгийн хэрэг үүсгээд хоёр сар гаран болж байтал энэ хэргийг тээврийн прокурор Менхжаргал гэдэг хүн хэрэгсэхгүй болгочихсон.

-Зодуулсны улмаас танай хүү ямар бэртэл авсан бэ. Хэргийг хэрэгсэхгүй болгосон шалтгаанаа прокурор юу гэж тайлбарлах юм?

-Прокурор хохирол нь бага байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тэдэнд зодуулаад хүү минь тархины хөнген гэмтэлтэй гэж гарсан. Машиных нь урд галын гүпер нь хугарч хэмхэрсэн. Гэхдээ одоогоор хүүгийн минь онош хөнгөн гэмтэлтэй гэж гарсан ч хожим ямар нэгэн урхаг гарах вий гэж санаа зовж байгаа. Ганц хүүтэй болохоор айх зүйл их байна шүү дээ. Одоохондоо бол гайгүй л байна.

-Хүү чинь хэдэн настай юм бэ. Д.Энхбаатар нар ямар машинтай явж байгаад осол гаргасан юм бэ?

-19 настай оюутан. Тэр өдөр хүү 05-50 УНҮ дугаартай Тоёота Чайзер маркийн машинтайгаа явж байсан юм. Хажуугаар нь орж ирж машиныг нь мөргөсөн машин 03-89 гэсэн дугаартай бор өнгийн Прусс маркийн машин байсан.

-Уг нь хоёр тал харилцан тохирч яриад зохицож болоогүй юм уу?

-Ахад нь үнэхээр мөнгө төгрөг сонин биш байна. Тохирч учраа олж болох ч өнөөдөр ямар нэгэн хэрэг үйлдсэн л бол хүн таарсан хариуцлагаа үүрэх ёстой. Д.Энхбаатар, Э.Чинзориг нар шиг хүн ийм хэрэг дахиад үйлдчихээд хэн нэгний хүүхдийг бэртээгээд өнгерөхгүй гэх баталгаа алга. Тэдэнд ядаж л ёс зүй гэж алга байна. Ийм байхад би засварын хэдэн төгрег аваад, хүүдээ эмчилгээ хийлгэнэ гээд гүйх хэрэг байхгүй. Ганцхан ёс зүй, хариуцлагыг яримаар байгаа юм. Хүний машин мөргечихөөд зоддог. Хүү минь 19 настай, тэд бол 35 настай. Дээрээс нь терд алба хашиж буй хүн. Д.Энхбаатар гэж хүн маш их тавьтаргүй. Над руу ярих болгондоо архи уучихсан ярина. Бараг л юун сүртэй юм гэх мэтээр ярина. Терийн албан хаагч хүн байж хуулийнханд худал мэдүүлэг өгнө. Энэ бүхэн нь миний  дургүйг хүргэж байгаа. Тийм учир хэргийг хэрэгсэхгүй болголоо гээд дахин гомдол гаргасан. Хэргийг сэргээсэн. Дахиад л хэрэгсэхгүй болчихлоо. Цагдаагийн хүрээнд шалгаж тогтоочихоод байхад прокурор нь ажлаа хийхгүй байна. Одоо АТГ-т  гомдол  гаргах  гэж байгаа.

-Д.Энхбаатар хуулийнханд худал мэдүүлэг өгнө гэсэн нь юу гэсэн үг юм бэ. Худал зүйл яривал та ч гэсэн хуулийн хариуцлага хүлээнэ шүү дээ?

-Би тийм ёс зүйгүй хүн биш, баримттай ч зүйл ярина. Энэ хэрэг үүссэн цагаас хойш Д.Энхбаатар гэдэг хүн ажилгүй, гар утасны дугааргүй байгаа юм. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг бүр дээр нь бичээстэй байгаа. Гэтэл тэр хүн ТОСК-ийн Стратеги, бодлого, төслийн газрын даргын албыг хашдаг. ТОСК гэдэг чинь төрийн байгууллага биз дээ. Надтай хэд хэдэн удаа утсаар холбогдож уулзъя гэж байсан. Нэг бол хуулийнхан тэр хүнийг хаана ажилладаг гэдгийг мэддэг мертлеө цаасан дээр ингэж худлаа бичээд байдаг юм уу, би ойлгохгүй байгаа. Худал мэдүүлэг өгөх хүртэл хуулиар хориотой гэж чи хэллээ. Яагаад тэгвэл тэр хүнийг ажилгүй гэж  хавтаст хэрэгт бичээд байна вэ. Терийн албан хаагч битгий хэл хүн бүхэн хуулийн емнө үнэн зөв мэдүүлэг өгөх ёстой байдаг байх аа.

-Д.Энхбаатартай та уулзаж байгаагүй юм уу?

-Нэг өдөр намайг дуудаад уулзъя гэсэн. Би яваад очсон. Өнгөрсен зургадугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн зургадугаар хороонд байрлах Шилийн гол ресторанд уулзсан. Очтол зодох гэж танхайрсан. Их дээрэлхүү, архи их уудаг хүн байна лээ. Танхайраад болохгүй болохоор нь цагдаагийн газар мэдэгдсэн. Бичлэг нь ч бий. Энэ ресторан нь ТОСК-ийн доод давхарт байрладаг. Ресторанаас гарахдаа тэр хүний архи хэр их уудгийг нь мэдэх зөегчөес нь төлберийнх нь хуудсыг хуулбарлаж авсан.

-Түүний танхайрсан асуудалд цагдаагийнхан тэгээд ямар нэгэн хариуцлага тооцсон уу?

-Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмыг хамгаалах тасгийн ахлах дэслэгч Б.Саруул гэдэг хүн захиргааны арга хэмжээ авсан гэдгээ надад хэлсэн. Тэр баримт бичгийг нь харахаар Д.Энхбаатар нь ажилгүй, М.Загд-Очиртой хэрүүл маргаан үүсгэн жижгээр танхайрсан гээд захиргааны арга хэмжээ авсан байдаг. Тэгээд түүнийг ажилгүй гэж бичээд 15000 төгрөгөер торгочихсон байх жишээтэй. Энэ шударга бус явдлыг эсэргүүцэж өерийн чадлаар явна. Тэр хуулийнхан ажилтай хүнийг ажилгүй хэмээгээд 15000 тегрөгөер торгож болдог юм уу гэдэг асуудлаар АТГ-т гомдол гаргаад сууж байна. Хүн бүхэн ёс зүйтэй хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж чаддаг байхыг л хүсч байна.

-Э.Чинзориг нь юу гэдэг вэ?

-Анх зам тээврийн осол гаргачихаад Д.Энхбаатар Б рүү гар далайгаад байж байхад нь салгаж, хэргийн газраас явсан гэж мэдүүлэгтээ дурдсан байна лээ. Хэрэг гарах үөд Д.Энхбаатар, Э.Чинзориг нар хамт согтуу явж байсан нь үнэн. Жолоог нь Э.Чинзориг барьж явсан юм билээ. Хүний машин мергөчихөед ёс зүйтэй хүмүүс байсан бол газар дээр нь асуудлыг эр хүн шиг яриад машиныг нь янзлаад егне гэдэг юм уу, утсаа солилцоод болох л байсан. Гэтэл 19 настай жаахан хүүхдийг зодоод, зугтаад дараа нь надтай уулзах гэж дуудаад танхайрч байгаа нь төрийн албан хаагчид байх ёстой ёс жудаг мен үү. Терийн албан хаагч нэрээр бүх зүйлийг балмадаар шийдээд Д.Энхбаатар сурчихсан юм биз дээ гэсэн бодол тереөд буй юм.

Г.Ялгуун, "Өдрийн сонин"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.