
Бүсгүйчүүд бид эсрэг хүйстнээ байгаа байдлаараа л татдаг. Тодруулбал, сор нь гялалзах шуба, торгон намирсан үс, Венера дагиных шиг сайхан хөхөөрөө биш... харин энерги, дотоод гоо сайхнаараа соронз мэт татдаг.
Дэнгийн эрвээхэй гэрэлд, хөлөг онгоцнууд гэрэлт цамхагт, үйл явдлууд бидний оюун бодолд татагддагийн адил эрэгтэйчүүд хүүхнүүд бидэнд татагддаг нь байгалийн жам. Бид хурим найранд дуртайяа очдог атлаа “Орчин цагийн физик” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд дурамчхан оролцдог. Зарим нэг хүнтэй бид хэдэн цагаар ч хамаагүй ярьж суудаг мөртлөө заримаас нь дөлж зай барьдаг. Бид Гавай, Балид амрах юмсан гэж мөрөөддөг... харин Чернобылийн ой эсвэл Мексикийн хаягдсан хүүхэлдэйн арал руу заяа нь зүглэхгүй. Учир нь эдгээр газруудын энерги үнэхээр жихvvдэс төрүүлэм.
Хүүхнүүд бид ялгаагүй. Нэгнийх нь дотор “Бранденбургийн концерт”-ийн хөнгөн аяз эгшиглэж байдаг тул түүнтэй бүжиглээд л баймаар. Харин нөгөө нэгийнх нь дотор гашуудлын “Реквием” тасралтгүй дугардаг тул дэргэд нь байхаас ч дургүй хүрэм. Бүсгүй хүн нарийн хоол сайн хийдэг эсэх, хуруу хумсаа арчилж торддог эсэх, их дээд боловсролтой эсэх нь эрэгтэй хүнд тийм ч чухал биш. Харин тэр бүсгүйтэй хамт байхад ямар мэдрэмж төрдөг нь эр хүний хувьд юу юунаас чухал ажээ.
Счастливый психолог сайтаас тоймлон орчуулав.
Өлзийбатын Уянга
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.