Чихрийн шижин өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Twitter Print
2020 оны 02-р сар 20-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

1-р хэв шинжийн чихрийн шижин нь ихэвчлэн төрөлхийн байдаг тул урьдчилан сэргийлэх боломжгүй юм. Харин 2-р хэв шинжийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Үүний тулд: 

• Дасгал хөдөлгөөн, 7 хоногт 500ккал шатаах дасгал хийснээр шижин тусах эрсдлийг 6% багасгасан судалгаа байдаг. Ихэнх хүмүүст долоо хоногт 3-4 удаа дасгал хөдөлгөөн эрчимтэй хийх нь үр дүнтэй болох нь батлагдсан. Дасгал хийснээр бие дэх инсулины зохицуулаг зөв явагдаж цусан дахь сахарын хэмжээ хэвийн болно.

• Илүүдэл жингээс салах. ЧШ-ээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэв илүүдэл жинтэй бол жингээ багасгах, биеийн хэвийн тогтмол жинг хадгалах нь маш үр дүнтэй.

• Тамхинаас гарах. Өдөрт 16-20 ширхэг тамхи татдаг хүнийг энгийн хүнтэй харьцуулахад ЧШ тусах эрсдэл 3 дахин их байдаг. Тамхи татсаны дараа цусан дахь сахарын төвшин нэмэгддэг байна.

• Архины хэрэглээг хязгаарлах. Согтууруулах ундаа нь хүний юу идэж уухаас үл хамааран цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж эсвэл багасгадаг. Алкохолын хэрэглээ нь инсулин хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг багасгадаг болохыг анхаараарай.

• Чихрийн хэрэглээг багасгах. Чихрийн хэрэглээ нь шууд чихрийн шижин үүсгэхгүй боловч хэрэв хэтрүүлэн хэрэглэвэл хортой. Чихэр агуулсан уух зүйлсийг (бүх төрлийн чихэртэй ундаа) өдөрт 1-ээс дээш удаа хүн сард 1 удаа уудаг хүнтэй харьцуулахад ЧШ тусах эрсдэл 2 дахин их байдаг.

• Жилд 1 удаа сахарын шинжилгээнд хамрагдан сахарын хэмжээгээ хянах. 

Эх сурвалж: Интермэд эмнэлэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.