Сурагчид сургууль дээрээ халуун хоол идэх боломж бүрдлээ

Twitter Print
2021 оны 08-р сар 12-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

НЭГ СУРАГЧИД НОГДОХ ҮДИЙН ЦАЙНЫ ЗАРДАЛ 900 ТӨГРӨГ БАЙСНЫГ 1500 БОЛГОН НЭМЭГДҮҮЛЖ СУРАГЧИД СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ХАЛУУН ХООЛ ИДЭХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЛЭЭ

Засгийн газрын хуралдаанаар

Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгож нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэгдүүлэв.

Аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэст сургууль, цэцэрлэгийн хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллана.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1-5 дугаар ангид 381.000 сурагч суралцана. Айл бүрийн амьдрал ялгаатай учир өглөө цай уулгүй гэрээсээ гардаг хүүхэд олон байсан. Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийгмийн шинж чанартай олон асуудлыг давхар шийдэж ирсэн юм.

Сургууль дээрээ цайлдаг болсноор хүүхдүүдийн хичээлдээ ирэх сонирхол нэмэгдсэн болохыг судалгаанаас харж болно. Тэгвэл энэ идэвхийг улам нэмэгдүүлэх, сурагчдад шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэх энэ ажлыг дахин нэг алхам урагшлууллаа.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.