Хүүхдийг номонд дуртай болгох шилдэг арга

Twitter Print
2022 оны 09-р сар 29-нд 08:47 цагт
Мэдээний зураг,

ХҮҮХДИЙГ НОМОНД ДУРТАЙ БОЛГОХ ШИЛДЭГ АРГА

66 өдөр дараалан ямар ч үйлдэл хийсэн хүнд шууд дадал болон тогтдог гэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ. Тийм ээ, бидэнд шүдээ угаах, гар утсаа ухах, хичээл болон ажилдаа явах, хоолоо бэлдэх гээд тогтсон олон дадлууд бий. Ном унших дадлыг мөн энэ аргаар тогтоох боломжтой. Хүн өдөр бүр нэг зүйлийг тогтмол хийгээд байвал хоёрхон сарын дараа хүний ухамсар өөрөө нэхэж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл өдөр бүр ганцхан цаг ном бариад дадчихвал сүүлдээ өөрийн эрхгүй гар ном руу явах аж.

Хүүхдийг та сургууль дээрээ ном бариад л сууж байдаг гэж бодож байвал эндүүрэл. Багшийн заасан хичээлийг тал нь сонсоод, тал нь бараг өөр зүйл бодоод сууж байдаг. Гэтэл хүн яг гартаа ном бариад суувал өөрийн тархи руу мэдлэг, мэдээлэл шууд орж ирдэг.

Тэгээд ч ном унших дадалтай болсон хүүхэд хичээл дээрээ идэвхитэй суух хандлага шууд үүсч эхэлдэг. Тиймээс эхлээд хүүхэдтэйгээ ярилцаж байгаад өдөр бүр ном унших нэг цагийг ян тан товлож тогтооно. Тухайн цагийг өөрчлөх, хойшлуулах, нөхөх талаар яриа байж огт болохгүй. Тэр хэрээр хүүхдийн өөрийгөө удирдах чадвар хөгжиж, дотоод сахилга бат сайжрахын сацуу ном унших дадал хурдан тогтоно. Унших дадал тогтоох нь хүүхдийн ирээдүйд үнэлж баршгүй томоохон оюуны хөрөнгө оруулалт болох төдийгүй өндөр чадвар бүхий энэ дадал насан турш үлдэх сайн талтай. Учир нь жил бүр 365 цаг ном уншдаг хүүхэд маш их мэдлэг чадвар эзэмших бөгөөд үргэлж сайн дүнтэй суралцаж, ирээдүйд мэдлэг мэргэжлээ тогтмол дээшлүүлснээр их цалин орлоготой байж чадна.

Хүүхэд өдөрт 15 цаг сэрүүн байдгийн ганцхан цагийг номонд, дөрвөн цагийг хичээлд зориуллаа гэхэд өдөр бүр бусад зүйлд зориулах бүхэл бүтэн арван цаг үлдэж байгааг мөн сануулах нь зүйтэй. Тэгээд ч өдөр бүр нэг цаг ном уншдаг хүний амьдралын төлөөх зовнил эрс багассаар байдаг. Учир нь номын ачаар авъяасаа нээж, хийх ажил үйлсээ олж, сурах эрдмээ тогтоож, бүтээж улмаар таашааж чаддаг.

Харин ийм дадалтай болтол та биечлэн туслана. Яг тэр уншлагын ганцхан цагт чимээ шуугиан, бүх ажил төрлөөс чөлөөлж, хамгийн гол нь маш сонирхолтой өөрийнх нь хүссэн, сонгосон эсвэл хэл яриа, мэдлэг оюуны өндөр түвшинд туурвисан номнуудыг авч өгч бэлдэнэ. Номнуудыг далд хийх хэрэггүй. Ил байлгана. Хүүхэд нүдэнд ил байгаа юмыг заавал сөхөж үздэг. Хүүхдийг хурдан бас удаан уншиж байна, тийм ийм юм унш гэж зааж зааварлах хэрэггүй. Эхний удаад хүүхдэд өөрт нь маш сонирхолтой зүйл байх хэрэгтэй. Учир нь хүүхэд бүр төрөлхийн өөр өөр сэтгэлгээтэй төрсөн байдаг. Тэгээд ч хүүхэд өөрт таатай зүйлийг цаг хугацаа анзаарахгүй уншиж, судалдаг.

Ингээд хүүхдэд дадал тогтоод, нилээд зүйлс уншаад ирэхээр хүүхэд хэрэгтэй, хэрэггүй зүйлсээ өөрөө ялгаж салгаж унших чадвартай болдог.

Амьтны тухай сонирхдоггүй нэг ч хүүхэд байхгүй. Танд санал болгож буй “12 ЖИЛИЙН АЛТАН ТҮҮХ” ном нь амьтны тухай маш сонирхолтой бодит баримтууд дээр тулгуурлан адал явдлууд өрнүүлсэн бөгөөд хүүхдийг өөрийгөө мөн бусдыг таних эрдэмд сургах зорилготой. Тус үлгэрийн ном нь аливаа зүйлийн эерэг талыг олж харах чадварыг хөгжүүлэх, байгаль дэлхий, хүн амьтны харилцан зөв зохицолын үр шимийн тухай ухаарал өгөх улмаар хэлний баялгийн түвшинг өндөрсгөх зорилго агуулсан юм.

Мөн хүүхдэд бусдыг хайрлах сэдэл үүсгэх төдийгүй энэ нь эргээд өөрөө хайрлагдах эх сурвалж болж өгдөг гэдгийг ухааруулах өгөөж арвинтай бүтээл билээ.

Ингээд таны шинэ цагийн хүн бүтээх үйлсэд их амжилтыг хүсч байна.

Эх сурвалж: С.Түмэн, "12 жилийн алтан түүх" ном

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.124.227) 2022-09-15 14:58
      • 0
      • 0

      Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах