Багануурын Онцгой байдлын дарга гурван албан хаагчидтайгаа амиа алдлаа

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Албан үүргээ гүйцэтгэж явсан Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар автомашины ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдаж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд хүнд гарз тохиолдсонд гүнээ эмгэнэн гашуудаж байна.

taliigaach-2200x800

Амь эрсэдсэн албан хаагч та бүхний минь  Монгол Улсын гамшгаас хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Улс эх орондоо зориулсан ажил үйлс тань Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.

Талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн гүн эмгэнэл илэрхийлж байна.

Монгол Улсын Шадар сайд,
Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд,
Улсын Онцгой комиссын ажлын алба,
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.