Нийслэлийн сургуулиуд есдүгээр сарын 21-нээс хэвийн хичээллэхээр бэлтгэлээ хангаж байна

Twitter Print
2020 оны 09-р сар 07-нд 18:36 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэх бол нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр бэлтгэлээ хангаж байгаа талаар мэдээллээ. 

Тэрбээр "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг 9-р сарын 15 хүртэл сунгасан. Өндөржүүлсэн бэлэн байдал нь хөл хорио биш. Иргэдийн хөл хөдөлгөөн хил дотроо чөлөөтэй буй. Үйлчилгээний байгууллагууд бүгд шахам хэвийн горимоор ажиллаж байна. Цаашид соёл урлаг, спортын арга хэмжээдийн талаар мөн И спортын төвүүдийг нээх талаар ажиллаж байна.

9-р сарын 1-нээс ЕБС-иуд, цэцэрлэгүүд 3 өдөр танхимаар, 2 өдөр теле, онлайнаар орно. Ингэхдээ жишээ нь 50 хүүхэдтэй анги 2 бүлэг болж хуваагдан ангийн нягтралыг саармагжуулна. Өөрөөр хэлбэр багш нар өдөр бүр ажиллана. есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэнэ. Нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр бэлтгэлээ хангаж байна" гэв. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.