Дэлхий дахин коронавирусний шинэ аюултай үе шатанд орсныг анхааруулжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 20-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дахин коронавирусний цар тахлын дэгдэлтийн шинэ аюултай үе шатанд орлоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус баасан гарагт мэдэгджээ. 

"Өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар халдварын 150 гаруй шинэ тохиолдол илэрсэн тухай мэдээллийг ДЭМБ авсан. Эдгээр тохиолдлын тал орчим нь Хойд болон Өмнөд Америкаас илэрсэн бол Өмнөд Ази болон Ойрхи Дорнодоос мөн олон тохиолдол илэрчээ. Дэлхий дахин цар тахлын шинэ, аюултай үе шатанд байна гэж” тэрбээр хэлжээ. 

“Олон хүн гэртээ байхаас залхаж байгааг би ойлгож байна. Түүнчлэн улс орнууд нийгэм, эдийн засгийн байдлаа сэргээхийг хүсэж байгааг нь ойлгож байгаа. Гэсэн ч вирус хурдацтай тархаж, үхлийн аюул дагуулсан хэвээр байна” хэмээн Тедрос ярьжээ. Түүнчлэн улс орон, ард иргэдийг сонор сэрэмжтэй байдлаа алдахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх, өвдсөн бол гэртээ байх, ханиалгахдаа ам хамраа дарах, гараа угаах, шаардлагатай тохиолдолд амны хаалтаа зүүсэн хэвээр байхыг зөвлөсөн байна. Халдварын тохиолдлуудыг илрүүлэх, иргэдийг тусгаарлалт, шинжилгээнд хамруулах, өвчтөнүүдийг эмчлэх үйл ажиллагаагаа улс орнууд үргэлжлүүлсээр байх ёстой гэж Тедрос үзэж байна. 

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.