Японы баруун бүсийн нутгуудад хүчтэй аадар бороо орсоны улмаас эрх баригчид анхааруулга гаргаж, 2 сая орчим иргэдийг орон гэрээ орхиж, аюулгүй газарт очихыг зөвлөөд байна.
Фукуока, Хирошима зэрэг засаг захиргааны нэгжүүдэд гамшгийн аюулаас сэрэмжлэхийг иргэдэд анхааруулжээ. Аадар бороо хөрсний нуралт үүсгэж, Нагасакид хоёр байшин нурсаны улмаас нэг эмэгтэй нас барж, нөхөр хүүхэд нь сураггүй алга болжээ.
Гамшигт өртсөн бүс нутгуудад явагдаж буй аврах ажиллагаанд цэрэг, цагдаа болон онцгой байдлын албаны нийт 150 гаруй албан хаагчид ажиллаж байна. Тэд сураггүй алга болсон иргэдийг хайхын зэрэгцээ нөхцөл байдлыг сайтар ажиглаж, үнэлгээ хийж байгаа гэжээ.
Японы баруун зүгийн нутгууд аадар бороонд ихээр өртөж, хамгийн их хор хохирол амссан ба аадар бороо Японы бүх нутгаар үргэлжлэн орох төлөвтэй байна.
Сага засаг захиргааны нэгжийн Роккакү гол эргээсээ хальж, үерлэсний улмаас эмнэлгүүд өвчтнүүдээ дээд давхар луугаа шилжүүлэхэд хүрчээ.
Японы засаг захиргааны нийт 7 мужийн 1.8 сая гаруй иргэдэд гамшгийн аюулаас сэргийлж, аюулгүй газар луу нүүхийг зөвлөөд байна.
Японы Цаг уурын албаны мэргэжилтэн Юши Адачи цаг агаарын нөхцөл байдлыг гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээн тодорхойлжээ. Орон нутгийн телевизийн сувгуудаар мэдээлж байгаагаар зам талбай үерийн усанд автаж, Сага, Фукуокад урсах гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдсээр байгаа аж.
Японы баруун өмнө зүгт байрлах Кумамото хотод 76 настай эрэгтэй завиа эрэгт бэхлэх гэж байгаад сураггүй алга болсон байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.211.53.56) 2023-02-22 12:18БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах