
Талибан хөдөлгөөн Афганистаны нийслэл Кабулыг эзэлсэнтэй холбоотойгоор Олон улсын нисэх буудал дээр эмх замбараагүй байдал үүсчээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Таджикистан эсвэл Узбекистан улсын аль нэг рүү нь дүрвэсэн аж.
Вашингтон Кабулын олон улсын нисэх буудлыг хамгаалалтанд авч, хэв журмыг сахиулахын тулд 6000 орчим цэргийн албан хаагчдаа илгээсэн байна.
Гадаадын улс орнууд өөрийн улсын дипломатууд болон иргэдээ Кабул хотоос гаргахыг нэн тэргүүнд зорьж байгаа бол Вашингтон америкчуудтай ажиллаж байсан Афганистаны иргэдийг болон АНУ-ын цагаачлалын тусгай визийн шаардлагыг хангасан афганчуудыг АНУ руу татах ажлаа эрчимжүүлнэ гэжээ.
АНУ-ын Төрийн департаментаас мэдээлснээр, "Аюулгүй байдлын шалгалтыг давсан афганчуудыг шууд АНУ руу илгээнэ. Түүнээс гадна АНУ руу цагаачлах хүсэлт гаргасан иргэдэд зориулж тусгай байр гаргана" гэжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.