В.Путин, Д.Медведев нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжтой болжээ

Twitter Print
2021 оны 04-р сар 06-нд 11:11 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнд болон Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевт ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжийг олгох хуулийн төслийг баталжээ.

Ингэснээр 68 настай Владимир Путин 2024 онд Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацааг дууссаны дараа Ерөнхийлөгчийн сонгуульд дахин хоёр удаа нэр дэвших эрхтэй болж байгаа ба тэрээр 2036 он хүртэл буюу 83 нас хүртлээ Кремлийг удирдах боломжтой болж байгаа аж.

Владимир Путины хувьд ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд 4 дэх удаагаа томилогдон ажиллаж байгаа билээ. Ерөнхийлөгч В. Путины баталсан хуулийн төслийн дагуу түүний болон Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн Ерөнхийлөгчийн албан тушаалд өмнө нь ажилласан хугацааг сонгуульд дахин нэр дэвшихэд нь тооцохгүй болж байгаа ба 2024 оноос эхлэн шинээр томилогдох Ерөнхийлөгч төрийн тэргүүнээр 2-оос дээш удаа томилогдох боломжгүй болж байгаа юм.

Түүнчлэн дээрх хуулийн төсөлд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдох хүн нь 35-аас дээш настай, ОХУ-д 25-аас багагүй жил байнгын оршин суусан, гадаадын иргэншилгүй хүн байх ёстой тухай заасан байгаа ба хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж ял эдэлсэн, суллагдаад 5 жил болоогүй иргэд Ерөнхийлөгч болон парламентын сонгуульд нэр дэвших эрхгүй гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/article/us-russia-politics-putin

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.