Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт дахин санал хураалт явуулна

Twitter Print
2020 оны 10-р сар 16-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өчигдөр болж өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал аваад буй. Харин аймагт МАН 11, АН 10 аймагт ялалт байгуулаад байгаа юм. 

Тэгвэл Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар болжээ. Тус тойрог нь дөрвөн мандаттай бөгөөд хоёр хүний санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулах юм байна. Тодруулбал, МАН Анхбаяр 1074 санал, АН Т.Мөнхбат 1032 санал, МАН А.Туяабаатар 1014 санал авсан бол МАН Г.Баярсүрэн, АН С.Номин-Эрдэнэ нар 935 хүний саналаар тэнцсэн аж. 

Энэ талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд "Налайх дүүргийн ИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт МАН болон Ардчилсан намаас нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор санал хураалтыг дахин явуулна" гэсэн юм. Дашрамд сануулахад, Нийслэлийн есөн дүүргийн 291 мандатаас МАН- 201 мандат, АН-аас 75 мандат, ХҮН-аас 10, МАХН-аас 1, Монголын Ногоон Намаас 1, бие даагч 2 нэр дэвшигч дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдоод байна.

Хүрэлчулууны АНХБАЯР (МАН)    1,074     51.26%

Тогоочийн МӨНХБАТ (АН)           1,032     49.26%

Адилбишийн ТУЯАБААТАР (МАН) 1,014     48.40%

Гансүхийн БАЯРСҮРЭН (МАН)          935     44.63%

Сэргэлцогтын НОМИН-ЭРДЭНЭ (АН) 935     44.63%

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.