
Сагсанбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд “Мөрөөдлийн баг” Шинэ Зеландыг 98:71-ээр хожлоо. Энэхүү тоглолтонд АНУ-ын тоглогчдоос Э.Дэвис 21 оноо, 9 самбар, К.Фрайд 15 оноо, 11 самар, Ж.Харден 13, С.Карри 12 оноо, К.Томпсон 12 оноо, К.Ирвинг 10 оноо авсан. Харин Австрали тивийн төлөөллөөс Б.Энтони ганцаараа авараас дээш оноо авсан бол Э.Бартлер 9 оноо, С.Уэбстер 8 оноогоор багтаа тус болжээ.
Энэ өдөр болсон бусад тоглолтын хувьд Мексик-Ангол 79:55, Украйн-Турк 64:58, Австрали-Литви 82:75, Доминикан-Финланд 74:68, Словени-БНСУ-ыг 89:72-оор хожсон байна. Одоогийн байдлаар Испани, Грек, АНУ, Словени нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505