
Баруун Афиркийн улсуудад Эбола вирус дэгдэж олон хүн амиа алдаад байна. Энэхүү вирусын тархалтаас сэргийлж Африк тивийн жүдочид Челябинск хотод болсон дэлхийн аваргад оролцохоос татгалзсан. Мөн Нигери улсад есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлт бололгүй 45 хоногоор хойшлуулсан билээ. Эболагийн халдвар авсан хүмүүсийн биеийн байдал сайжрахгүй байгаа эмнэлгийн ажилтнуудад ч хүндээр тус байгаа аж. Либер улсад эмч нар хүнд нөхцөлд ажиллах боломжгүй хэмээн ажил хаяалт зарлахаар болжээ. Тэд аюултай нөхцөл байдалд ажиллаж байгаа бидний цалинг нэмж, халдвараас хамгаалах хэрэгслийг сайруулахыг шаардсан байна.
Либер улсын Монровийн эмнэлгийн ажил хаях хөдөлгөөний төлөөлөгч Ж.Тугбек хэлэхдээ “Сувилагч нарт хувийн хамгаалалтын хэрэгсэл олгохоос нааш ажил хаяалтаа үргэлжлүүлнэ” гэж хэлжээ. Эбола вирус одоогийн байдлаар Баруун Афиркийн улсуудад тархаад байгаа ч дэлхийн бусад оронд аюул заналхийлж байгаа юм. Халдвар тархахыг хурдан зогсоохгүй бол цаг хугацаа алдах тусам халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа тухай дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505