Монгол залуу АНУ-ын коллежийн аварга болов

Twitter Print
2020 оны 03-р сар 09-нд 11:29 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын их сургууль, коллежийн оюутнуудын дунд зохиогддог “NAIA” чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол оюутан Болдмаагийн Бат-Эрдэнэ түрүүлжээ.

Тэрээр Небраска мужийн Грит хотын “Доан” коллежийн хоёрдугаар дамжааны оюутан бөгөөд 63.96 кг-ын жинд таван барилдаан хийж, аваргалсан байна. Түүнчлэн жиндээ түрүүлээд зогсохгүй тус тэмцээний шилдэг тамирчнаар тодорчээ.

Тус сургуулийн туслах дасгалжуулагчаар спортын мастер Цэрэндагвын Цогтбаяр ажилладаг юм байна. Б.Бат-Эрдэнийн хувьд Монголд байхдаа “Арслан” клубт ОУХМ Ц.Гантөгс, спортын мастер И.Моломжамц нарын удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж залуучуудын УАШТ-д алт, мөнгө, хүрэл, өсвөр үеийн УАШТ-д хошой хүрэл медаль хүртэж байв.

Mongolian Wrestling Federation-н зураг.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.