Эмч, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагч нарт астразенека вакцины гуравдугаар тунг сайн дурын үндсэн дээр хийнэ

Twitter Print
2021 оны 08-р сар 18-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн сайд С.Энхболд наймдугаар сарын 12-нд гаргажээ. Уг тушаалд эмч, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагчдад вакцины гуравдугаар тунг сайн дурын үндсэн дээр тарьж эхэлнэ гэжээ.

Тиймээс эмч, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагч нар энэ сарын 12-ноос сайн дурын үндсэн дээр гуравдугаар тундаа хамрагдаж эхэлжээ. Эхний ээлжинд тус албан хаагчдыг хамруулж байгаа нь Олон улс болон дотоодод хийгдсэн судалгаагаар Астразенека вакцины хоёр тун хийлгэсэн иргэдэд тухайн вакцины гуравдугаар тунг хийж болно гэх дүгнэлт гарчээ.

Манай улсын иргэдийн хувьд ихэнх нь БНХАУ-ын Вероселл вакциныг тариулсан. Харин эмч, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагч нар астразенека вакцин тариулсан учраас судалгааг үндэслэн гуравдугаар тунгийн ажлыг эхлүүлээд байгаа нь энэ аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.