Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 31-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

Энэ талаар АТГ "Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг шалгаж эхэлсэн нь үнэн. Авлигын гэх хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Шалгалтын хүрээнд өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 27-нд хэд, хэдэн газарт нэгжлэг хийсэн. Одоо шалгах ажиллагаа үргэлжилж байна. Баривчилсан зүйл байхгүй" гэсэн мэдээллийг өглөө. Монгол Улсын Хөгжлийн банк /МУХБ/ 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Тус банк нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.