Шинэ жил

Twitter Print
2019 оны 12-р сар 31-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Шинэ жилийн баярыг тэмдэглэх заншил хүн төрөлхтөний түүхэн дэхь хөгжил цэцэглэлтийн нэгэн төв болж байсан эртний Месопотамид (Вавилон) үүссэн хэмээдэг бөгөөд эрдэмтдийн судалснаар манай эриний өмнөх 4-р зуунаас эхтэй гэж үздэг.

Энэ баяр нь анх газар тариалангийн улиралтай холбоотой үүссэн бөгөөд 3 сарын сүүлээр Тигр ба Евфрат мөрний мөс хайлж урин дулаан цаг ирэх үед тэмдэглэж байжээ. Баяраар 12 өдрийн турш бүжиг наадам хөгжөөн цэнгээн үргэлжлэх бөгөөд энэ үеэр ажил хийхийг хатуу хориглож гагцхүү амарч цэнгэн хөгжилдөж шинэ жилийн баярыг тэмдэглэх ёстой байсан ажээ.

Шинэ жилийн баяр нь эртний Вавилончуудын эзэмшилд байсан Иудеи буюу Еврейчүүдэд тэднээс Грект, улмаар Грекээс Баруун Европын ард иргэдэд дамжин уламжлагдан ирсэн хэмээн түүхчид судлаачид дүгнэсэн байдаг. Эртний Ромын цэргийн жанжин консул Юлий Цезарь М.Э.Ө 46 онд нэгэн шинэ тоолол нэвтрүүлснээр (одоо Юлийн тоолол гэдэг энэ тооллыг илүү сайжруулж Григорийн тооллыг бүтээсэн) орчин цагийн шинэ жилийн байрын эхлэлийг тавьж шинэ оныг январь буюу 01 сарын эхний өдрөөс эхлэн тооцох болжээ.

Шинэ жил зурган илэрцүүд

Ромчууд энэ өдөр аливаа зүйлийн эхлэл сайн сайхан байхыг (гараа сайн бол бариа сайн) билэгдэж "бүхний эхлэл үүд хаалгын бурхан" Януст (январь нь энэхүү бурханы нэрнээс үүдэлтэй) өргөл барин мөргөл үйлдэж ард олныг хамарсан өргөн арга хэмжээ зохион шинэ жилийг тэмдэглэдэг байжээ. Түүх ихтэй шинэ жилийг өнөөдөр улс орон бүрт төрт ёсний, бүх нийтийн, шашин зан үйлийн, хувь хүний харилцан адилгүй янз бүрийн хэв загвартай тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.