ЕРѲНХИЙ САЙД Л.Оюун-Эрдэнийн ТОМИЛГОО, СЭЛГЭЭ

Twitter Print
2022 оны 09-р сар 03-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

ЕРѲНХИЙ САЙД Л.Оюун-Эрдэнийн ТОМИЛГОО, СЭЛГЭЭ

Үндсэн хуулийн нэмэлт ѳѳрчлѳлтийн шинэчлэлтэй холбоотойгоор Ерѳнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын хэмжээнд нилээд томилгоо сэлгээг хийлээ. Хүмүүс янз бүрээр дүгнэж байгаа ч миний хувьд зарим талаар олзуурхаж байна.

1. АНУ-д Колумбын Их Сургууль тѳгсѳж “Дэлхийн Банк”-нд ажиллаж, Ерѳнхий сайдад зѳвлѳж байсан Э.Болормааг Ховд аймгийн засаг даргаар томилсон нь надад хамгийн их таалагдав. Эмэгтэй гэхээсээ ийм ѳндѳр боловсролтой хүн аймгийн засаг даргаар томилогдсон анхны ч тохиолдол байх. Яахав, ЗГ том тѳслүүдээ хѳдѳлгѳх бодлоготой байгаа ч авилгал болон мафийн сүлжээнд гинжлэгдсэн хѳдѳѳ орон нутгуудыг шинэ үеийн залуусаар удирдуулан ѳѳрчлѳх хамгийн том боломж энэ мѳн. Гадаад болон дотоодод сайн боловсрол эзэмшсэн залуус нэгдэн ѳѳрийн тѳрж ѳссѳн нутгуудаа ѳѳрчлѳн хѳгжүүлэх цаг нь болсон байна шүү дээ. Тэд хэт улстѳржилгүйгээр ѳѳрийн тѳрсѳн нутгаа сайхан мѳрѳѳдлѳѳр хѳгжүүлэг л дээ. Алийн болгон аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд нь ѳѳрийн хүнээ даргаар тавьж тэднээр дамжуулан хѳрѳнгѳ оруулалт нэрээр цемэнтэн байгууламж хийж, мѳнгѳ завших билээ. Магадгүй 2024 онд олон залуус ѳѳрийн орон нутгаа хѳгжүүлэхийн тулд мэдлэг чадвараа ашиглан мѳрѳѳдлѳѳ биелүүлэх боломж нь Э.Болормаа мѳн. Түүнийг сайн мэддэгийн хувьд түүнд итгэж байгаа. Энэ бол сайхан цагийн эхлэл

2. “Дан дээлтэй” гэж нэрлэгддэг сайдууд нь салбрын асуудлаа УИХ дээр ойлгуулан ядаж лобби хийн шийдүүлэх боломжгүй болохоор энэ нь Ерѳнхий сайдын ачааллыг хүндрүүлээд байна гэж би анзаардаг. Сайдууд “давхар дээлтэй” байх нь аль аль талдаа арай амар байж магадгүй. Ерѳнхий сайд хуулиараа ЗГ-аа ѳѳрѳѳ шийдэж бүрдүүлэх боломжтой хэдий ч яг амьдрал дээр тийм боломж үгүй. Яг ѳнѳѳгийн байдлаар улстѳр дэх олон фракцууд ѳѳрийн хүнээ ЗГ-т сайдаар томилуулах амбицтай. Тэгж байж улс тѳр дэх фракцийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлнэ. Тэгэхээр Ерѳнхий сайдын хувьд “эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй” томилгоо хийхээс ѳѳр сонголт үгүй. Олон шинэчлэл эхлүүлж байгаа ѳнѳѳгийн Ерѳнхий сайдын хувьд ЗГ-аа тогтвортой байлгаж гэмээ нь үр дүнд хүрэх болно. Харин сайдууд нь хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулах буйз. Улстѳрд олон жил болсон зарим хууччуулаас сайн үр дүн горьдохгүй байгаа, миний хувьд

3. Ерѳнхий сайд энэ удаад ѳмнѳх ЗГ-т сайдаар ажиллаж байсан хүмүүсээ гал тогооноос нь холдуулахыг хүссэнгүй. Сайд байгаад дэд сайд, тнбд болох нь ичгэвтэр хэрэг бус харин салбрын хэмжээнд ѳмнѳ хийгдэж байсан ажлуудын залгамж халааг алдагдуулахгүй байх сайн үйлдэл. Одоо тэд сайд болж тоглохоосоо илүүтэй салбрын ирээдүйг хамтдаа харах болно. Энэ нь бидэнд хэрэгтэй байгаа. Ерѳнхий сайдын ахлах зѳвлѳхѳѳр ажиллаж байсан Э.Болормаагийн оронд ХНХ-ын сайдаар ажиллаж байсан А.Ариунзаяа очиж байгаад би лав олзуурхсан. Ѳмнѳ хэд хэдэн удаа уулзаж байсны хувьд түүнийг үнэлдэг.

4. МАН-ын Ерѳнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ удаад ЗГ-т орж ирж байгаа нь шинэ үзэгдэл байлаа. Сайн стратегич, ѳндѳр боловсролтой, улстѳрийн ѳндѳр мэдрэмжтэй энэ залуу ЗГ-ын бодлогын хэрэгжилтэд сайнаар нѳлѳѳлнѳ. Д.Амарбаясгалан ѳѳрѳѳ шинэ үеийн залуусын тѳлѳѳлѳл болохоор шинэ үеийн залууст илүү боломж олгож чадна гэж итгэж байна. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нартай Америкт суралцаж байх үед танилцаж дотно харилцаатай байсан миний хувьд энэ залуусын хоршил сайн үр дүн авч ирнэ гэж итгэж байгаа. Бусад намуудтай харьцуулахад МАН, залуустаа илүү боломж олгон тэднийг дэмжиж байгаа нь энэ залуугийн гавьяа байх

5. Ѳнгѳрсѳн хугацаанд хийгдсэн энэ томилгоо, сэлгээнүүд нь зүгээр л албан тушаал, эрх мэдлийн тѳдий асуудал биш, ЗГ-ын хэмжээнд хэрэгжүүлж эхэлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Moнгол улсын хѳгжлийн “Алсын хараа”-г хэрэгжүүлэх бодит боломж мѳн гэж харж байна. Одоо бид нам гэж талцаж тэмцэлдэхээс илүүтэй туйлдаад буй эдийн засгаа хѳгжүүлэх, авилга хүнд суртлын хүлээсэнд буй Тѳрийн албыг шинэчлэх, алдагдсан олон боломжуудыг сэргээж ашиглах, иргэдээ соёлжуулан гэгээрүүлэхийн тѳлѳѳ хамтдаа хичээх цаг нь болжээ. Мэдээж амаргүй л байгаа, амаргүй байх ч болно. Сонголт бүхэн ядаж ядаж сайн тал руугаа ѳѳрчлѳгдѳж байвал юутай сайн сан.

“Цагаан морьтой ханхүү”, “Барсан хэвнэгт баатар” гэх мэт үлгэрүүдээсээ салья аа. Сайн удирдагчдыг ч хүлээх хэрэггүй. Сайн удирдагчид ѳѳрсдѳѳ тѳрнѳ. Харин цѳѳхѳн монголчууд бид улстѳржилтийн солиорлоосоо сэрж, нам харгалзахгүйгээр хамтдаа хѳгжмѳѳр л байна шүү дээ. Бие биенээ хэмлээд л тэмцэлдээд байвал бид хэдийд нь хѳгжих юм бэ? Залхаж байна шүү! Цаг хугацаа биднийг хүлээхгүй, бас уучлахгүй.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2022-09-03 Улаанбаатар хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.